Уурхайд осолдсон ажилтны машиныг олсон ч дотор нь хүн байхгүй байжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Уурхайд осолдсон ажилтны машиныг олсон ч дотор нь хүн байхгүй байжээ

Уурхайд осолдсон ажилтны машиныг олсон ч дотор нь хүн байхгүй байжээ

Төв аймгийн Заамар суманд ажиллаж байсан алтны уурхайд хоёр сарын өмнө осол гарч, хүний алтан амь эрсэдсэн. Сэлэнгэ аймгийн Баянгол суман дахь уурхайд мөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 23-ны өдөр 23.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Шарын гол майнинг" алтны уурхайд осол гарсан байна. Тус компанийн Хово автомашины оператор, 29 настай Б нь хөрсний овоолго зөөж тээвэрлэн, өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа машинтайгаа уурхайн ухаш буюу нуур руу унаж осолджээ.

Уржигдар /2019.05.26/-ын байдлаар алба хаагчид 10-11 метрийн гүнд 30 удаагийн шумбалт хийж, мөн өдрийн 15.17 цагт осолдсон автомашины байршлыг тогтоосон байна. Өчигдрийн /2019.05.27/ байдлаар алба хаагчид дахин шумбалт хийн шалгахад осолдсон автомашины бүхээгийн баруун талын цонх хагарсан, кабин дотор хүн байхгүй байжээ. Ослын газарт Дархан-Уул аймгийг Онцгой байдлын газраас арван  алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас долоон алба хаагч ажиллаж байна.

Одоогоор осолдсон ажилтны цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Урьдчилсан байдлаар, хохирогч хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, хөрсний чулуулаг хуулж байсан газарт том хэмжээний хагарал үүссэн байхад ажиллаж байсан нь тогтоогджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж