“Хан-Уул цогцолбор төслийн танилцуулга
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган, шинээр барилгажуулах төслийн талаар сонирхуулбал : Манай компаний хэрэгжүүлж буй “Хан-Уул цогцолбор хотхон” төсөл нь Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа нийтийн зориулалттай орон сууцыг буулган, шинээр барих хүрээнд хийгдэж буй жишиг төсөл юм.
Энэхүү Дахин төлөвлөлтийн төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, МУ-ын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоол, мөн 2014 оны 90 дүгээр тогтоол, Нйислэлийн засаг даргын 2014 оны 01-01/05 дугаар захирамж зэрэг бодлого, хөтөлбөр, зорилтуудтай өөрсдийн үйл ажиллагааг уялдаж байгаа Үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил.
Төсөл хэрэгжүүлэгч:
- НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
- ФҮЖИ КОНСТРАКШН ГРУПП ХХК
Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй орон сууц, үйлчилгээний цогцолбор төслийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Төсөл хэрэгжүүлэгч компаний тухайд:
ФҮЖИ КОНСТРАКШН ГРУПП ХХК” нь 100% дотоодын хөрөнгө оруулалттай компани бөгөөд 2017 оноос НЗДТГазартай хамтран ХУДүүргийн 2-р хороонд Нэхмэлийн 1,2,5,6,7,10,11,16 дугаар байруудыг буулган шинээр барилгажуулах “Хан-Уул цогцолбор хотхон” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төсөл нь нийтдээ 5 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Монголын барилгын салбарын туршлагатай гүйцэтгэгч компаниудаар чанарын өндөр түвшинд баригдаж нэгдүгээр ээлжийн Нэхмэлийн 5-р байрыг бүрэн ашиглалтад оруулаад байна.
Өөрийн орны байгаль экологи, цаг уурын онцлогт нийцсэн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи өвөрмөц шийдэл интерьер дизайныг хослуулан барилгын чанарыг эрхэмлэж, оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан эрүүл цэвэр агаар, эргэн тойрноо саадгүй тольдох орчныг бүрдүүлж өгсөн нь шинэ орон сууц сонирхож буй, худалдан авахаар төлөвлөж буй хүмүүсийн хүлээлтийг үүсгээд байна.
Мөн нийслэл хотдоо шинэ өнгө төрхийг бий болгохоор зорин ажиллаж байгаа зэрэг үзүүлэлтүүд нь бидний онцлог. Европ стандартын дагуу баригдаж буй хүний тав тухтай амьдрал, бүхий л хэрэгцээг нэг дор төлөвлөн босч буй 588 айлын орон сууц, үйлчилгээний цогцолбор төсөл юм.
“Хан-Уул цогцолбор хотхон” төслийн хүрээнд нийтдээ 6 блок баригдана. Бүрэн ашиглалтанд орсон А блок буюу 5-р байранд 3 өрөө цөөн байр үлдээдбайна. Хоёрдугаар ээлжийн В болон D блокуудад 2-4 өрөө орон сууц, гуравдугаар ээлжийн E блок-д үйлчилгээний талбайн захиалгын тус тус авч байна. Тус блокууд нь 2020 оны 1 болон 3 дугаар улиралд, 2021 оны 1-р улиралд ашиглалтанд төлөвлөгөөтэй.
Үйлчилгээний талбайн захиалгын хувьд бизнес эрхлэгчдийн хүсч буй хэмжээнд тохируулан оновчтой хуваалтуудыг хийсэн ба холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг Борлуулалтын албанаас авч болно. Манай компаний борлуулалтын албанд мэргэшсэн, туршлагатай ажилтнууд ажилладаг ба бидний үйл ажиллагааны чиглэл бол “үйлчлүүлэгч, захиалагч” нартаа хот төлөвлөлтийн судалгаа, тэр дундаа дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй төслийн онцлог, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад анхаарах зүйл, зөвлөх үйлчилгээ, зах зээлийн орчны судалгаа зэрэг цогц үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлогтой.
Нэгдүгээр ээлжийн 5-р байр бүрэн ашиглалтад ороод байна, 3 өрөө цөөн байр үлдлээ.
Ашиглалтад орсон 5-р байранд үлдээд буй орон сууцны сонголтууд:
2020 оны 1-р улиралд ашиглалтанд орох В блок
2020 оны 3-р улиралд ашиглалтанд орох Д блок
/95,71 м2-тай 4 өрөө, зүүн, урд, баруун зүгт харсан байрлалтай/
/72,06 м2-тай 3 өрөө, зүүн тийш харсан байрлалтай/
/49.71 м2-тай 2 өрөө. Зүүн тийш харсан байрлалтай/
/53,28 м2-тай 2 өрөө, зүүн тийш харсан байрлалтай/
ЦОГЦОЛБОРЫН ДАВУУ ТАЛУУД
Үндсэн хийц:
- Арматур: ОХУ АСП500
- Зуурмаг: М350 марк
- Металл фасад
Барилгын дотоод тоноглол, Үүнд :
- ОХУ-ын Torex брэндын дуу тусгаарлагчтай, бат бөх төмөр хаалга
- Германы Hormann брэндийн бүрэн автомат гаражийн хаалга
- Үндэсний үйлдвэрлэлийн “Эвт-Үүд” брэндийн дотор хаалга
- Герман стандартын 3 давхар шилтэй Shide систем, Германы winkhaus нугас түгжээтэй вакум цонхны тоноглол
- ОХУ-н Корона стар брэндийн паркетан шал бөгөөд, 12 мм зузаан, сэнсэрдэггүй хээ нь үл давтагдах ус чийгний хамгаалалттай.
- Таны төсөөллийн гэрийг бодит болгох БНСУлсын LG hausys брэндийн ханын цаас
- Европ технологиор хийгдсэн Coco брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол
- Оросын Кам кабель брэндийн цахилгааны утас, болон ОХУ-н ЭМТИКА брэндийн ISO 9001 чанарын шаардлага хангасан зэс голтой евро стандартад бүрэн нийцсэн цахилгааны утас
- Оросын Лек брэндийн цахилгааны тоноглол
- Туркийн Emek брэндийн радиатор
- Германы 85 жилийн түүхтэй КNAUF группын гипсэн хавтан
- 24 цагийн өндөр хурдны хоёр лифттэй
Хотхоны тоноглол:
- Нэгдсэн хашаатай
- Харуул хамгаалалтын алба, 24 цагийн камерийн хяналтын систем
- Иж бүрэн тохижуулсан хүүхдийн тоглоомын талбай
- Ногоон байгууламж
- 24 цагийн өндөр хурдны хоёр лифттэй
- Цахилгааны 2 төрлийн нэмэлт нөөц эх үүсвэртэй
- Авто 250 машины дулаан зогсоол
Өрөөний сонголтуудын тухай :
Орон сууцны өрөөний сонголтуудын хувьд 40,7-56,7мкв 2 өрөө, 60-75,33 мкв 3 өрөө, 95,71 мкв 4 өрөө байруудад захиалга авч байгаа. Төлбөр төлөлтийн хувьд “Хан-Уул цогцолбор хотхон”-ы зүгээс захиалагч нартаа зориулан олгож буй орон сууцны хувь лизингийн уян хатан нөхцөлийг санал болгож байгаа ба дараах онцлоготой.
Урьдчилгаа 30%-иа төлсөн захиалагч, үлдсэн төлбөрөө 5 жилийн хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй Компаний хувь лизингийг санал болгож байна. Хувь лизинг нь дараах давуу талтай жишээлбэл:
- Өөрийн болон бизнесийн орлого нотлох шаардлагагүйгээр зээлд хамрагдах
- Албан болон хувиараа нийгмийн даатгал төлдөг эсэх үл хамаарна
- Өмнөх чанаргүй зээл, болон одоо давхар зээлтэй байж болно.
- Хамтран зээлдэгч шаардлагагүй
- Барьцаа хөрөнгө шаардлагагүй зэрэг олон давуу талтай
Төлбөрийн нэмэлт боломжууд:
- Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан урьдчилгаа төлбөр төлөлтийн хэмжээнээс хамааран 3-10%-ийн хямдралтай .
- Авто машины дулаан зогсоол захиалсан тохиолдолд 50%-ийн төлбөр төлж, үлдсэн төлбөрөө 6 сарын хугацаанд хүүгүй төлөх
- Урьдчилгаа 30%-иа төлж, захиалгын гэрээ байгуулаад, үлдсэн төлбөрөө автомашин, орон сууц оролцуулан төлөх боломжийг олгож байна
Урьдчилгаа төлбөрөө төлж, компаний хувь зээл болон автомашин, орон сууц оролцуулан орон сууцтай болох боломжийг олгож байна.
Төслийн бусад онцлогийн хувьд хотын төвөөс ердөө 2,5 км зайтай байрлах, утаагүй, бизнесийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний А бүс Улаанбаатар хотын оновчтой байршлуудын нэг болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн төв зам дагуух дөрвөн зүгийн огтлолцолд, туршлагатай архитектурын өвөрмөц шийдлийг тусгалаа.
Байршлын давуу тал
- Улаанбаатар хотын төвийн болон бизнесийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний А зэрэглэлийн бүс
- Хотын төвөөс 2,5км зайтай, авто замын түгжрэлгүй бүс
- Утаагүй цэвэр орчин
- Улаанбаатар хотод ирж буй гадаадын зочид, жуулчдыг угтах, үдэх төв цэг бүхий Бизнесийн хамгийн таатай байршил зэрэг онцлох үзүүлэлтээс гадна
Хотхоны бүсэд байрлах төрийн байгууллагууд
- Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
- Хан-Уул дүүргийн Өрхийн эмнэлэгтэй
- Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо
- Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК
- Нийслэлийн иргэдэд үйлчлэх төв
Хотхоны бүсэд байрлах сургууль, цэцэрлэгүүд :
- Улсын 75 дугаар дунд сургууль
- Улсын 15 дугаар дунд сургууль
- Улсын 52 дугаар дунд сургууль
- 72 дугаар улсын цэцэрлэг
- 53 дугаар улсын цэцэрлэг
- 65 дугаар улсын цэцэрлэг
Хотхоны бүсэд байрлах их дээд сургууль, коллеж
- ШУТИС-Механик инженерийн сургууль
- Хангай дээд сургууль
- Аварга дээд сургууль
- Үндэсний Эдийн засаг бизнесийн дээд сургууль
- Монгол Солонгосын хамтарсан Техник, технологийн коллеж
Хотхоны бүсэд байрлах томоохон үйлчилгээний төвүүд
- ХУД, 19-н үйлчилгээний төв
- 19 ажилчдын соёлын төв ордон
- Богдхааны музей
- Интермед ОУ-ын эмнэлэг
- Номин агуулах
- Наадам центр
- Гэгээнтэр цогцолбор
- Оргил шилтгээн
- "Миний сүлжээ",
- Sky Hyper Market, "
- Апу ХХК
- Морьтон цогцолбор
Хотхоны бүсэд байрлах нийтийн тээврийн зогсоол
- 120-н автобусны буудал
- Ажижлчдын соёлын төв ордны автобусны буудал
- Дунд голын автобусны буудал
- Алтай хотхон автобусны буудал зэрэг
Ажиллах амьдрах бүхий л хэрэгцээ, цагийг хэмнэсэн хамгийн тохиромжтой байршил билээ.
Борлуулалтын албаны хаяг : Хан-Уул дүүрэг 2-р хороо, Нэхмэлийн 5-1 тоот
Холбогдох утас : 8066-6661, 8066-6662, 8066-6663, 8066-6664
Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00-18:00, Бямба-Ням 10:00-18:00
Та бүхнийг Хан-Уул цогцолбор хотхон урьж байна.
Холбоотой мэдээ