Н.Учрал: Ирээдүй чинь та нарын өмнө зураастай байна

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Н.Учрал: Ирээдүй чинь та нарын өмнө зураастай байна

Н.Учрал: Ирээдүй чинь та нарын өмнө зураастай байна

Тусгаар тогтнолын ордонд цэнхэр дүрэмт хувцсаар жигдэрсэн ахлах ангийн 800 гаруй сурагч цуглалаа. Тэд өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын лекцэд суухаар ирсэн. Гэвч тэд зүгээр л Ням-Осорын том хүү, багш Учралтай уулзлаа. Дижитал шилжилтийн эринг авчрах шинэ үе лекцээс юу сонсох бол гэж гайхаж ирсэн сурагчид Учрал ах нь гэж даруухан эхэлсэн яриаг анхааралтай чагнаж, дэлхий нийтийн үеүдийн онцлогийг түүхтэй холбон хоржоонтой ярих төдийд танхимаараа инээлдэж, асуулт тавих бүрт "Учрал ах аа" гээд эвлэгхэн өрсөлдөж хариулцгаалаа.

Нэг  цаг гаруй үргэлжилсэн лекцэд огт алжаасан, уйдсан шинжгүй тэд Н.Учрал ах багадаа ийм мөрөөдөлтэй байж, өөрийгөө хөгжүүлсэн туршлага, баримталдаг зарчим, энгийн нэг өөртөө хэвшүүлэх дадал гээд маш олон туршлага хуримтлууллаа. УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийнхөө дуу дуулдаг байсан дурсамжаасаа хуваалцаж багагүй од байсан шүү “Намайг Тимон” гэдэг гээд л өөрийнхөө хуучны клип стиль тэр үеийн залуусын чиг хандлага, соёл ямар байсан талаар ярьж, одоогийн хөгжим, хип хоп урсгалын талаар сурагчдаас асууж, харилцан яриа өрнүүлээд амжсан юм.

Инээд хөөр, дуу хууртай үргэлжилсэн лекц дүнг хөөцөлдсөн оюутан биш бүтээлч, хиймэл оюун ухаан дэлхий нийтийн технологийн хөгжлийг эх орондоо нутагшуулахын тулд яг одоогоос бид юу хийх ёстой вэ? Та нар бол Z  эрин үеийн төлөөлөл. Та нарыг дижитал хэрэглээгүйгээр төсөөлөх боломжгүй юм шүү. Яг одоогоос шинэ санаа бүтээж, гарааны компаниа байгуулж, энтерпренер болоорой Монгол Eлсын ирээдүйн эзэд та нар шүү" гээд Дэлхийн дижитал шилжилттэй урган гарсан амжилттай яваа залуу бизнесүүдийн түүх, ашиг хүртэж байгаа сайн жишээг танилцуулж, Та нар юу хийж болох вэ? гэсэн асуултын хариултыг хүүхдүүдэд үлдээлээ.

Хүүхдүүдэд УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн бичсэн “Digital student” номоо дурсгалаа. “Энэ номыг сайн уншаарай тэтгэлэгтэй, амжилттай оюутан болоход туслах мэдээлэл, дасгал ажил, өөртөө хэвшүүлэх зорилго, цаашдын Хэн бэ? Хэн болох талаарх миний зүгээс өгч буй зөвлөгөө мэдээлэл байгаа шүү гэж Н.Учрал ах нь захиж байна гэж лекц өндөрлөлөө.

Н.Учрал гишүүний лекцийн тэмдэглэлээс

GENERATION Z ба ШИНЭ ЦАГИЙН ИРГЭН

ХХ зууны эхэн үеэс хойших залуучуудын хөгжлийн чиг хандлагыг долоон цаг үеийн мөчлөгт хуваан үзэж болно. Эдгээр мөчлөгүүд нь тухайн цаг үеийн нийгмийн чиг хандлага, шинжлэх ухааны хөгжил зэрэг хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөхүйц хүчин зүйлсийн шууд нөлөөллөөр хувьсан өөрчлөгдсөн байна. Мэдээж хэрэг эдгээр мөчлөгүүд нь бүгд өөр өөрийн гэсэн давуу тал, сул талыг агуулж, тэдгээр давуу талуудыг ашиглаж чадсан залуучууд тухайн женерэйшндээ амжилт гаргаж, манлайлагч болсон байдаг.

  • THE LOST GENERATION 1883-1900
  • THE GREATEST GENERATION 1901-1927
  • THE SILENT GENERATION 1925-1939
  • BABYBOOMER GENERATION 1940-1959
  • GENERATION X 1960-1979
  • GENERATION Y /MILLENIAL/ 1980-1994
  • GENERATION Z – 1996-2010

Дайнаас өмнөх үеийн гурван цаг үеийг орхиод шууд BABY BOOMER үеээс ярилцаж эхэлье. 1940-1959 оны хооронд төрсөн хүмүүсийн үе бол Baby Boomer үе гэж нэрлэгддэг. Мэдээж тэдгээр хүмүүсийг идэр залуу байх үед шүү дээ. Дайны дараах үе тул нөхцөл байдлын хувьд харьцангуй хүнд үе. Гэвч тэдгээр үеийнхэнд уг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан идеализмын үзэл санаанд суурилсан хувьсгалч, нийгмийн идэвхт байдал дээр тулгуурласан хамтын ажиллагааны чадвар туйлын өндөр байсан. Эдгээрийг гурван үгээр илэрхийлвэл:

  1. Idealism
  2. Revolutionary
  3. Collectivist

Харин түүний дараах үе бол 1960-1979 оны хооронд төрөгсдийг бид Generation X буюу Икс үеийнхэн юм. Улс төрийн шилжилт болон капитализмын хөрсөн дээр төрж өссөн тэдний гол онцлог нь материалист үзэл давамгайлсан өрсөлдөөнийг эрхэмлэсэн, бие даасан шинжтэй хүмүүс. Энэ үеийн хүмүүс гол төлөв нийгмийн давхарга, байр суурийг нэлээдгүй үнэ цэнэтэйд тавьж брэндээр чамирхдаг, дээдсийн хүрээлэнд орохыг эрхэмлэдэг, материйн үнэ цэнийг илүүд үздэг хүмүүс юм. Эдгээрийг мөн гурван үгээр илэрхийлвэл:

  1. Status
  2. Brands and Cars
  3. Luxury lifestyle

Одоо миний он цаг буюу 1980-1994 онд төрсөн хүмүүсийг бид мянганы хүмүүс буюу Millennial цаг үе хэмээн нэрлэдэг. Өөрөөр мөн Generation Y үеийн хүмүүс ч гэж нэрлэдэг. Дэлхий нийтэд даяарчлал идэвхтэй явагдаж, эдийн засаг харьцангуй тогтвортой нөхцөл байдалтай байсан боловч энэ нөхцөл байдал Монголд өөр байсан. Ардчилсан хувьсгалын он жилүүд, картын барааны үе, дөнгөж Ардчилсан нийгэм рүү өнгийсөн тул цаг үе ороо бусгаа байсан. Гэхдээ энэ үеийн залуусын гол онцлог нь задгай сэтгэлгээ төлөвшсөн буюу глобалист, аливаа зүйлийн мөн чанарыг эрэлхийлдэг, нийтэч гэхээсээ илүү хувь үзэл илүүтэй хүмүүс байдаг. Мөн гурван үгээр илэрхийлвэл:

  1. Globalist
  2. Questioning
  3. Oriented to Self

Харин одоо та нарын эрин үе буюу Generation Z. 1996 оноос хойш 2010 онд төрсөн хүүхдүүдийг энэ төрөлд хамааруулан ойлгодог. Чөлөөтэй хөрвөдөг буюу маш задгай сэтгэлгээтэй, олон талын чадварыг агуулсан гол давуу талтай. Түүнчлэн нийгмийн сүлжээ техник технологийн хөгжлөөс үүдэлтэй хоёрдогч ертөнц /Virtual Society/-ийн талаар өргөн мэдлэгтэй нь тэдэнд маш том давуу тал олгодог. Техник технологийн хөгжлийн мэдрэмж, чиг хандлага түүний мөн чанарыг бүрэн төгс ойлгож мэдэрсэн ДИЖИТАЛ ХҮМҮҮС юм. Мөн тэд аливаа зүйлд илүү бодитойгоор хандаж үнэлэлт дүгнэлт өгдөг. Өөрөөр хэлбэл хийсвэр, бодитын хоорондох зааг ялгааг тун сайн мэддэг хүмүүс юм.

GENERATION TYPES IN THE WORKPLACE

Өмнөх хэсэгт дурдсан цаг үе /Generation/ бүрийн онцлог шинжээс хамааран тухайн цаг үеүдийн хамгийн эрэлттэй мэргэжлүүд мөн өөр өөрөөр тодорхойлогддог. Жишээлбэл: Baby boomers үеийн хүүхдүүдэд хамгийн эрэлттэй мэргэжил нь анагаах ухааны мэргэжлүүд болох мэс заслын эмч, шүдний эмч, сэтгэцийн эмч зэрэг мэргэжлүүд маш ихээр эрэлттэй байсан юм. Учир нь мэдээж дайны дараах цаг үе тул өлсгөлөн ядуурал, өвчин тахал зэрэг хүнд нөхцөл байдлууд дунд эмч, эмнэлгийн ажилтны хэрэгцээ туйлаас өндөр байсан биз.

Харин дараах мөчлөг болох Generation X-ийн үед техникийн гол төлөв мэргэжлүүд голлох байр суурь эзэлж байв. Түүнчлэн энэ үеийн залуучууд өөрийн эзэмших мэргэжил, ажиллах ажлаа гол төлөв бага байхаасаа төлөвлөж, шийдсэн байдаг бөгөөд удам дамжин мэргэжил эзэмших, аав ээжийн мэргэжлийн залгамжлах үзэгдэл түгээмэл байлаа. Тэдний нэг давуу чанар нь тууштай байдал. Тийм ч учраас тухайн үеийн нийт ажиллах хүчний 25 орчим хувь нь нэг газартаа 15 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байна. Мөн энэ цаг үеийн залуучуудын дунд явуулсан судалгаагаар 74% нь “Hard Work буюу махчлан орчуулвал махран ажиллах нь амжилтын гол үндэс” гэж үздэг нь тогтоогдсон байдаг. Энэ үзэл бол орчин үед ухаалаг ажиллах буюу Smart work гэж өөрчлөгдөж байгаа.

Харин энэ цаг үеийн дараагийн мөчлөг буюу Миллениал (Millenial)-иудын эрин үе бол техник технологийн хөгжлийн цаг үе учраас програм хангамжийн инженерийн мэргэжил толгой цохиж байна. Түүнчлэн Дата шинжээч, Бизнес судлаач, Худалдааны менежер, Эдийн засгийн шинжээч, График дизайнер, Програм хангамж хөгжүүлэгч, Төслийн менежер зэрэг мэргэжлүүд тэргүүлж байна. Хамгийн чухал нэг үзүүлэлт нь эдгээр нэн шаардлагатай эрэлттэй байгаа мэргэжлүүдийн ажлын байр тэр хэмжээгээр элбэг байгаа бөгөөд ажиллах хүч хангалттай биш байгаа тул дундаж цалин 98,000 долларт хүрээд байгаа юм. Энэ цаг үеийн залуучууд яг өнөөгийн дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага, техник технологийн хөгжил дэвшил зэрэг нийгмийн гол хөдөлгөгч хүч нь болж эхэлж байна. Учир нь тэд яг одоо л дөнгөж 30 нас өнгийж, ид хийж бүтээх үе дээрээ ирээд байна.

Харин хэдэн жилийн дараа энэ үүрэг ролийг одоогийн та нар буюу Generation Z-ийнхэн авах болно. Урьдчилсан зураглалаар дараах 10 мэргэжил Generation Z-ийн үе ирэхэд хамгийн эрэлттэй, цалин өндөртэй мэргэжлүүд байна гэж таамаглаад байна.

  1. Статистикч
  2. Програм хангамж хөгжүүлэгч
  3. Сувилагч
  4. Зах зээлийн шинжээч
  5. Орчуулагч
  6. Мэдээллийн аюулгүй байдлын шинжээч
  7. Хүний нөөцийн менежер
  8. Санхүүгийн шинжээч
  9. Хүрээлэн буй орчны инженер
  10. Компьютер, мэдээллийн технологийн аналист гэсэн мэргэжлүүдийг нэрлэсэн байна.

Өмнөх Миллениал эрин үеийн залуучуудтай төстэй мэт боловч илүү боловсронгуй болсон хувилбар гэж хэлж болно. Өмнөх үеийнхээ алдаа дутагдлаас суралцахын сацуу дөнгөж эхэлж байсан мэдээллийн технологи, техник технологийн хөгжил дэвшил үсрэнгүй хөгжлийнхөө шатанд орсон энэ үе нь тэдэнд өмнөх үеэс илүүтэй давуу тал, боломжийг олгож байна. Тэдний нэг гол онцлог нь дээд боловсролыг зөвхөн диплом, зөвхөн их сургууль гэдэг үзлээр хязгаарладаггүй. Ингэснээр ажил олгогчдын хувьд ч тэднийг ажилд авахын тулд, түүнчлэн ажлын бүтээмжийг нь зөв зүйтэй ашиглахын тулд хүний нөөцийн бодлого, гүйцэтгэх удирдлагын арга барилд бага багаар өөрчлөлт орж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж