МАН-ын Бага хурал өнөөдөр /2019.05.28/ 15.00 цагт зарлагдсан байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Учир нь Үндсэн хуулийн Цэц өчигдөр хуралдаж, УИХ-аас нөхөн сонгууль товлон зарласан тогтоол болон сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан билээ.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх ёстой. Тиймээс Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хэлэлцэх шаардлагатай. Тиймээс Цэцийн шийдвэртэй холбоотойгоор МАН-ын Бага хурал хойшилжээ.
Сануулахад, Сонгуулийн хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх ёстой бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ