Саятны охин гуйлгачин болжээ | News.MN

Саятны охин гуйлгачин болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Саятны охин гуйлгачин болжээ

Саятны охин гуйлгачин болжээ

Лондоны саятны охин, 21 настай Изабелла Жеймс "бизнесийн сэтгэл судлал" мэргэжлээр магистрантурт суралцахын зэрэгцээ өөрийн биеэр бодит амьдралтай танилцжээ. Тэрбээр амьжиргааны эх үүсвэргүй ч амьдарч болдог гэдгийг мэдэж авчээ. Хэдийгээр баян хүний охин ч гэсэн тэрбээр өөрийгөө муу хүн гэж үздэггүй байна. Изабелла хүмүүс мөнгөгүй, гудамжинд амьдарч буй нь зөвхөн ажиллаж хөдөлмөрлөх чин хүсэлгүй, залхуу байдагтай нь холбоотой гэдэгт итгэлтэй байгаа аж.

Тиймээс саятны охин тэрбээр "Баячуудын хүүхдүүд гуйлгачин болов" шоунд оролцож, хэнд ч найдалгүй өөрөө өөрийгөө тэжээж болохыг харуулахаар шийджээ.

Шоуны эхний өдөр Изабеллагаас баримт бичиг, мөнгө, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүдийг нь хураан авч, Лондоны хамгийн ядуу зүдүү хүмүүс амьдардаг гудамж руу илгээжээ.

Эхлээд бүсгүй лонх, шил цуглуулж, дэлгүүрт тушаахыг оролдсон байна. Энэ ажилд маш олон цаг, хүч зарцуулсны эцэст цөөн тооны пенни олох боломжтой байжээ. Изабелла бичиг баримтгүйн улмаас үйлчилгээний төвд угаагчаар ажилд орж чадаагүй аж. Эхний шөнөө тэрбээр картон цаасаар хийсэн “хөнжил”-д унтжээ.

Маргааш нь тэрбээр өөрийн эрхгүй цөхөрсөн байна. Урьд өмнө нь хэн нэгнээс юм гуйна гэдэг ичгүүртэй зүйл гэж үздэг байсан ч тэрбээр гуйлга гуйж, бага зэргийн мөнгөтэй болжээ. Улмаар гуйлгачин охинтой танилцаж, сайхь охин түүнд гудамжинд хэрхэн амьд үлдэх тухай ярьж өгсөн байна.

Гурав дахь өдрөө Изабелла бүсгүй орон гэргүй, ядуу тарчиг амьдралтай хүмүүсийн тухай бодлоо өөрчилжээ. Тэрбээр гуйлга гуйна гэж юу болох тухай, сүмд үнэ төлбөргүй хоол байдаг тухай, картон цаасан дээр унтдаг тухай мэдэж авсан байна.

Шоуны дараа Изабелла бүсгүй гэр оронгүй, ядуу хүмүүст туслах аргыг эрэлхийлж эхэлжээ. Тэрбээр засгийн газартаа хандан ядуу хүмүүст зориулан хууль тогтоомжоо зөөлрүүлэх хүсэлт гаргасан байна.

Изабелла бичиг баримтгүйгээр ямар ч ажилд орох боломжгүй тул ядууст бичиг баримт олгох шаардлагатайг онцолжээ.

Эх сурвалж: Anews
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-28 202.131.227.178

элдэв хулгайч уурхайгаа хаа л даа:. малаа маллаад зүгээр байж байтал нэг өдөр уурхай ухна гээд бэлчээргүй болгоод өөр газарт нүүх зай байхгүй ийм л байна

Avatar

ЧД иргэн 2019-05-28 202.179.24.21

Манай УИХ-ын эрхэм гишүүдийг 1 хоног траншенд хонуулж, нэг өдөр гудамжаар шил түүлгэж тушаалгуулвал батлан гаргаж байгаа хууль журам нь амьдралд арай ойр байх болов уу гэж бодох юм…

Avatar

Зочин 2019-05-28 64.119.20.137

Нэг өдөр траншены хүүхэнтэй унтаж хурцал үйлдүүлж үзэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-05-28 80.83.235.83

Хаха заваараад бай даа

Avatar

Paвcaл 2019-05-28 174.216.5.127

Эрэгтэйчүүд нь траншейны эмэгтэйчүүдтэй, эмэгтэйчүүд нь траншейны эрэгтэйчүүдтэй юу? Арай л үгүй болов уу даа.

Avatar

Зочин 2019-05-28 139.5.219.123

УИХ-ын эрцүүдийг траншейны хүүхний алийг нь доллолгуулж, эмэгтэй гишүүдээр трайншейны эрчүүдийнх нь боовыг хөхүүлбэл тэд амьдрал ямар байгааг арай гэж нэг юм ойлгоно.

Avatar

Зочин 2019-05-28 202.21.99.42

Яамай даа хүн биеэр үзэж ойлгодог. Манайхан тэнгэрээс ийм төрсөн мэт ойлгодог. Хөдөлмөр хүнийг бий болгодог ч одоогийн нийгэмд төв суурин газар ядуурлыг бий болгож байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж