Биткойн нь блокчейны технологид үндэслэсэн криптовалютын систем. Энэхүү системд оролцогч дурын хэрэглэгч биткойн “олборлох” (гүйлгээнд гаргах) боломжтой юм. Үүний тулд тооцоолон бодох төхөөрөмжийн тусламжтайгаар блокуудын шинэ сүлжээ бий болгох шаардлагатай билээ. Бид энэ удаа “Дэлхийн эдийн засаг” буландаа биткойны ханшийн өсөлтийн талаар онцолж байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр, биткойны дундаж ханш нэг хоногийн дотор 9.4 хувиар өсөж, нэг нэгж нь 8750.24 ам.долларт хүрчээ. Биткойны ханш өнгөрсөн жилийн тавдугаар сарын дунд үед ийм түвшинд хүрч өсөж байв.
Энэхүү криптовалютын ханш энэ сарын эхнээс хойш эрс өсөж, биткойны зах зээлийн үнэлгээ 155.1 тэрбум ам.долларт хүрчээ.
Биткойны дундаж ханш өнгөрсөн дөрөвдүгээр сард 2018 оны арваннэгдүгээр сарын дунд үеийн хамгийн дээд үзүүлэлтийг шинэчлэн эвдсэн билээ.
Анх 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд программ зохиогч Сатоши Накамото гэх хүн энэ системийг анх бий болгосон ч сүүлийн жилүүдэд л түгээмэл ашиглах болсон юм. Накамотог бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Накамотогийн цаана ямар нэгэн байгууллага эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг байна. Биткойны олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг хэдийнэ “олборлочихсон” байгаа аж.
Накамотог хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй, биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгч түүнтэй цахим шуудангаар харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй, ор сураггүй алга болжээ. Түүнийг бодит хүн гэдэгт итгэх хүн бараг байдаггүй. Накамотoгийн цаана ямар нэгэн байгууллага, эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг байна.
Биткойны олборлолт нь хязгаарлагдмал бөгөөд одоогийн байдлаар ихэнх хэсгийг хэдийнэ “олборлочихсон” аж.
Биткойн сүүлийн есөн жилийн хугацаанд дөрвөн удаа хүчтэй өсөж, унажээ. Тухайлбал, 2011-2012: 312,000% өсөлт, 2012–2013: 13,000% өсөлт, 2013: 2,200% өсөлт, 2015–2017: 11,000% өсөлттэй байв.
Биткойны ханшаа алдсан байдлыг авч үзвэл: 2011-2012 онд -93%, 2012-2013 онд -80%, 2013 онд 86%, 2019 онд -82%-ийн тус тус алдагдалтай байжээ.
Биткойн (Bitcoin) – Өөрийгөө Саташо Накамото гэж нэрлэсэн нэгэн програмист санааг нь гаргаж, мөн загварыг нь боловсруулж, эх кодыг бичин, 2008 оны арван нэгдүгээр сарын 1-нд бий болгосон цахим мөнгө юм. Түүний анхны санаа аливаа засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк, эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй (маш бага) тийм мөнгөн тэмдэгтийг бүтээхийг хүссэн гэж тайлбарлаж байгаа юм. Ер нь амархан хямралд хүргээд байдаггүй, доллар, евро зэргийг орлох валют бүтээх явдал байжээ.
АНУ-ын засгийн газраас нэгдсэн нэг удирдлагагүй биткойныг нэгдмэл бус виртуал валют гэж тодорхойлсон. Хэвлэлд биткойныг кодчилсон валют, цахим мөнгө гэж нэрлэдэг. Биткойн нь одоогоор хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө бөгөөд түүний араас Litecoin ба Dogecoin зэрэг бусад дижитал мөнгөнүүд үүсчээ. Одоогоор АНУ ба Европт олон зуун компани үйлчилгээний газрууд биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийж байна.
Эх сурвалж: Coinmarketcap, Tass, Rektcapital
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ