Мөс зүсэгч шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа | News.MN

Мөс зүсэгч шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа

Мөс зүсэгч шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа

Мөс зүсэгч шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа

ОХУ-ын Санкт-Петербург хотод Оросын Арктикийг эзэмших түүхэнд онцгойд тооцогдох үйл явдал боллоо. Мөс зүсэгч атомын шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа. Уг хөлөг онгоцыг Балтийн хөлөг онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд энэ “Урал” загварын цуврал онгоцын анхных нь юм.

Нээлтийн ёслолын арга хэмжээ тавдугаар сарын 26-ны Ням гаригт болсон бөгөөд уг ёслолын ажиллагаанд Засгийн газрын Шадар сайд Юрий Борисов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Баруун Хойд тойргийг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Александр Гуцан, Санкт-Петербург хотын Амбан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Беглов, төрийн өмчит “Росатом” кордорацийн ерөнхий захирал Алексей Лихачев, Хөлөг онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацийн тэргүүн Алексей Рахманов нар оролцсон байна.

Шинээр үйлдвэрлэх цуврал хөлөг онгоцууд нь ОХУ-ын Хойд тэнгисийн замыг эзэмших их ажлын эхлэл болохыг Шадар сайд Юрий Борисов онцоллоо.

Хөлөг онгоцыг Нева мөрний усанд тавьсан ч бүрэн дуусаагүй байгаа бөгөөд 2022 онд захиалагчид хүлээлгэн өгөх юм.

Балтийн хөлөг онгоцын үйлдвэрт өмнө мөс зүсэгч "Арктика" үйлдвэрлэж байсан.

“Урал” хөлөг онгоцын их биеийн урт 173,3 метр, өргөн нь 34 метр бөгөөд гурван метрийн зузаантай мөсийг зүсэх чадалтай.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-28 124.158.113.3

Урал гдг усан онгоц нь одоо л ашиглалтанд орж бга юм уу

Avatar

ккк 2019-05-28 49.0.212.145

1970 онд усанд тавьсан Ленин гэдэг мөсний онгоц нь одоо бий юу, х***а руу төмрийн хогонд тушаацан уу?

Avatar

Zochin 2019-05-28 112.72.11.107

Hehe he usand tavilaa gesen chin 3 jiliin daraa barij duusgah yum bna shde, uhaandaa barih geed neeltee hiijuugaam bna kkk.

Avatar

Зочин 2019-05-28 202.131.245.243

Чиний эсгий таавчиг хийхтэй адилгүй л дээ, хө.

Avatar

Zochin 2019-05-28 49.0.212.145

Би ч яахав эсгийн таавчиг хийж зараад мөнгө олно, наад онгоц чинь тэгээд дараа нь мөнгө олох эд үү, зах зээлд ямар ч хэрэггүй зүгээр л зардал гаргадал үхмэл хөрөнгө болно шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж