Мөс зүсэгч шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Мөс зүсэгч шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа

Мөс зүсэгч шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа

ОХУ-ын Санкт-Петербург хотод Оросын Арктикийг эзэмших түүхэнд онцгойд тооцогдох үйл явдал боллоо. Мөс зүсэгч атомын шинэ хөлөг онгоцыг усанд тавилаа. Уг хөлөг онгоцыг Балтийн хөлөг онгоцны үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд энэ “Урал” загварын цуврал онгоцын анхных нь юм.

Нээлтийн ёслолын арга хэмжээ тавдугаар сарын 26-ны Ням гаригт болсон бөгөөд уг ёслолын ажиллагаанд Засгийн газрын Шадар сайд Юрий Борисов, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Баруун Хойд тойргийг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгч Александр Гуцан, Санкт-Петербург хотын Амбан захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Александр Беглов, төрийн өмчит “Росатом” кордорацийн ерөнхий захирал Алексей Лихачев, Хөлөг онгоц үйлдвэрлэлийн нэгдсэн корпорацийн тэргүүн Алексей Рахманов нар оролцсон байна.

Шинээр үйлдвэрлэх цуврал хөлөг онгоцууд нь ОХУ-ын Хойд тэнгисийн замыг эзэмших их ажлын эхлэл болохыг Шадар сайд Юрий Борисов онцоллоо.

Хөлөг онгоцыг Нева мөрний усанд тавьсан ч бүрэн дуусаагүй байгаа бөгөөд 2022 онд захиалагчид хүлээлгэн өгөх юм.

Балтийн хөлөг онгоцын үйлдвэрт өмнө мөс зүсэгч "Арктика" үйлдвэрлэж байсан.

“Урал” хөлөг онгоцын их биеийн урт 173,3 метр, өргөн нь 34 метр бөгөөд гурван метрийн зузаантай мөсийг зүсэх чадалтай.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж