“Ид шидийн орон” Канад сангийн төсөлд шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

“Ид шидийн орон” Канад сангийн төсөлд шалгарчээ

“Ид шидийн орон” Канад сангийн төсөлд шалгарчээ

Лантуун дохио” төрийн бус байгууллагынхан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд хүүхдийн ирээдүйн боловсрол, хөгжилд хөрөнгө оруулах зорилгоор “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төв барих төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулаад байгаа билээ.

Мөн одоогоос жилийн өмнө Улиастайн шинэ эцэст шинээр байгуулагдаж буй “Ид шидийн орон-2” тѳвийн санхүүжилтийн тэн хагасыг “Энержи Ресурс” компани гаргахаар болсон байна. Энэ удаа “Ид шидийн орон”-ыхон жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Канадын сангийн төсөлд шалгарчээ. Тодруулбал, Канадын сангийн төсөлд энэ жил нийт 800 байгууллага төслөө явуулж, зургаан төсөл шалгарсны нэгээр “Ид шидийн орон 1” төв маань шалгарч, 50 мянган канад ам.доллар буюу 97 сая 800 мянгөн төгрөгийн тэтгэлэг авч чаджээ.

Тус мөнгөний 66 сая төгрөг нь “Ид шидийн орны” Хамгаалах байрны урсгал зардалд зарцуулагдах ба үлдсэн хэсэг нь бага насны хүүхдийг цахим болон хүн худалдаалах гэмт хэргээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилготой Лантуу хүүгийн сургамж, “Нэг мэдээлэл нэг амь”, “Шинэ оюутан” зэрэг сургалт нөлөөллийн ажилд зарцуулах аж.

Мөн “Ид шидийн орон 1” төслийн урсгал зардал болон “Ид шидийн орон 2” төслийн бүтээн байгуулалтад зориулан хандив хүлээн авч буй юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж