Жилийн өмнө алга болсон малчин залууг эрэн хайж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.28-нд нийтлэгдсэн

Жилийн өмнө алга болсон малчин залууг эрэн хайж байна

Жилийн өмнө алга болсон малчин залууг эрэн хайж байна

Увс аймгийн Тэс сумын харьяат иргэн, 21 настай Б нь өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын 19-ний өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал, малаа хариулж яваад 07.00 цагийн үед сураггүй болсон байна.

Тус аймгийн  Онцгой байдлын газраас 2018 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас түр зогсоогоод байжээ.

Ар гэрийнхэн нь хүсэлт ирүүлсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр энэ сарын 25-ны өдрөөс эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж