Увс аймгийн Тэс сумын харьяат иргэн, 21 настай Б нь өнгөрсөн 2018 оны аравдугаар сарын 19-ний өдөр сураггүй алга болжээ. Тодруулбал, малаа хариулж яваад 07.00 цагийн үед сураггүй болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 26-ны өдрийг хүртэл иргэн Б-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй учраас түр зогсоогоод байжээ.
Ар гэрийнхэн нь хүсэлт ирүүлсэний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр энэ сарын 25-ны өдрөөс эрлийн ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ