"Нур-Султан – Улаанбаатар" чиглэлийн шууд нислэг нээгдэж байгаатай холбогдуулан Казахстаны агаарын тээвэрлэгч «SCAT» авиа компани 2019 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тус чиглэлд агаарын шууд нислэг үйлдэж эхлэх билээ.
Уг нислэг нэг талдаа гурван цаг үргэлжлэх бөгөөд пүрэв, ням гаригуудад Boeing-737 агаарын хөлгөөр тогтмол хийгдэх юм.
Ингэснээр хоёр улсын улс төр, худалдаа-эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл-хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх түүнчлэн бизнес байгууллагуудын харилцааг гүнзгийрүүлэхэд томоохон нөлөө үзүүлэх юм.
Холбоотой мэдээ