Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав | News.MN

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшлийг хөгжүүлэхэд 1.7 тэрбум евро зарцуулсанд талархаж байдгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад энэ он гарсаар 70 сая еврогийн санхүүжилт хийсэн бөгөөд хөдөө орон нутагт хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгээ банкны дэд ерөнхийлөгч Алейн Пилоу хэлэв.

Хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэх Улаанбаатар-Дархан чиглэлийн замын шинэчлэлийн ажлыг товлосон хугацаанд нь дуусгах ёстой гэдэгт талууд санал нэгдэв. Цаашид уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, дэд бүтэц, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, эрчим хүч, дулаан хангамж, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bold o 2019-05-27 223.38.30.184

Ene mal holduu Hurelsuh shou hiij zurag tatuulhaas oor hiih ajil bn uuogstroochee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж