6 дугаар сарын нэгэн Олон улсын хүүхдийн эрхийн өдөр бөгөөд гагцхүү энэ л өдөр хүүхэд эрүүл энх, аз жаргалтай амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ хэрхэн эдэлж чадаж байгаа эсэхэд томчууд бид дүгнэлт хийдэг билээ.
Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм.Хүүхдийн баяр: Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ.
Тэгвэл Монголын №1 ногоон “Ривер Гарден” хотхоны “Ривер гарден-СӨХ” жил бүр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” баярын арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил улам өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсөн байна. Энэхүү хүүхдийн баярын арга хэмжээнд 450 хүүхэд, багачууд эцэг эхчүүдийн хамтаар оролцож Уран зургийн уралдаан, Зохион бичлэг, Сагсан бөмбөгийн тэмцээн, Дугуйн уралдаан гэх мэт нийт 7 төрлийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож 33 хүүхэд тэмцээн уралдааны шагналын эзэд боллоо. Хөтөлбөрийн хувьд нээлт 2015.06.01-ний өглөө 9.00 цагт парад алхаагаар эхлэн олон улсын цирк, алиалагч, аварга могой, авъяаслаг бяцхан хүүхдүүдийн урлагын тоглолтоор өндөрлөсөн юм. Энэ бүхнээс онцлон хэлэхэд тус арга хэмжээнд оролцсон хүүхэд бүрт үнэгүй бэлэг тарааж байсан бөгөөд зайрмаг, ундаа болон хүүхдэд хэрэгцээт бусад худалдаа үйлчилгээ төвлөрүүлэн Парк дээр байгаагаас өөрцгүй орчин бүрдүүлж чадсан нь арга хэмжээнд оролцсон хүн бүрт ихэд таалагдсан юм.
Дашрамд дурьдахад Монголын №1 ногоон “Ривер Гарден” хотхон нь 2014 онд бүрэн хэмжээгээр ашиглалтанд орсон бөгөөд одоогоор 340 орчим айл оршин суудаг. Урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор тус хотхоныг зорин хүүхэд багачуудаа салхилуулах ээж аавууд, салхилан зугаалах амраг хосууд, ах дүү найз нөхдөөрөө спортоор хичээллэх гэсэн хүний цуваа, хөл хөдөлгөөн дардаг уламжлал тогтоод багагүй хугацаа өнгөрлөө. Учир нь тус хотхон нь Монголдоо анхдагч шинэлэг, бусад хотхонуудад үлгэр дуурайл болохуйц хотхоны гадаад орчин ногоон байгууламж, спорт комплекс талбай, хүүхдийн тоглоомын талбай, хиймэл нуур, амралт зугаалгын бүсийг цогцоор нь шийдсэн нь олон нийтэд ихэд таалагдаж, үндэсний цэцэрлэгт хүрээлэн биш Ривер гарденыг зорьдог болсон байна.
Та ч бас Ривер гарден хотхоныг зориод үзээрэй гэж зөвөлмөөр байна.