“Данийн хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт”

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

“Данийн хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт”

Дэлхийд алдартай “Данийн Хааны Балет”-ын тэргүүн гоцлоочдын төгс тоглолтыг Улаанбаатарт үзэх ховорхон боломж балетын урлагийг хүндлэн дээдлэгч, сонирхогчдод тохиож байна.

Тоглолт ирэх зургадугаар сарын 29-нд "Corporate Convention Centre"-т 18.00 цагаас тоглогдох юм байна. Энэ талаар "Олон улсын урлаг боловсролын хөгжлийн академи" өнөөдөр /2019.05.27/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

"Данийн хааны балет" нь 1748 онд байгуулагдсан, балетын урлагийн анхдагчдын нэг хэмээн тооцогддог аж. Уг театрын балетчид нь АНУ, Канад, Франц, Румын, Испани зэрэг орнуудын тайзыг чимж явдаг төдийгүй дэлхийн балетын салбарт бишрэгддэг.

Үзэгч та энэхүү тоглолтод хүрэлцэн ирснээр "Хааны балет"-ын 33 дахь уран сайхны удирдагч ноён Николас Хюббегээр удирдуулж буй дэлхийн тэргүүн балетчидын, зуун зуун дамжсан нийгмийн тусгал, үе үеийн үзэгчдийн сэтгэл зүрхийг догдлуулсаар ирсэн суут туурвигчдын сор болсон сонгодог бүтээлүүдийн дээжийг үзэх болно. Түүнчлэн уг тоглолтын дундуур олон сонирхолтой хөтөлбөрүүд зохиогдохоос гадна, тоглолтын ашгаас нийгмийн сайн сайханд чиглэсэн буяны үйлсийн аян хэрэгжүүлэх юм.

"Олон улсын урлаг боловсролын хөгжлийн академи" нь цаашдаа улсдаа олон улсын урлаг, боловсролын сургалт, томоохон тоглолт,  уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Б. НОМИНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж