“Альтернатив” Отгоо анхны бие даасан пянз гаргана

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

“Альтернатив” Отгоо анхны бие даасан пянз гаргана

“Альтернатив” Отгоо анхны бие даасан пянз гаргана

“Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон уран бүтээлээрээ олны танил болсон “Альтернатив” Отгоо дөрвөн хүүхдийн ээж болж, уран бүтээлээ түр завсарлаад байсан билээ.

Тэгвэл дуучин бүсгүй уран бүтээлдээ эргэн ирж, анхны бие даасан пянз гаргах гэж байгаа гэнэ. “Альтернатив” Отгоогийн шинэ пянзанд сонсогчдын сайн мэдэх хит дуунуудаа шинэ найруулга дуугаралттайгаар оруулахаас гадна орчин үеийн хэв маягтай цоо шинэ уран бүтээлүүд нь багтах юм байна.

Дуучин Отгоо “Лемонс” хамтлагийн залуустай хамтран дуулсан "Зэрлэг гүзээлзгэнэ" хэмээх цоо шинэхэн уран бүтээл нь FM, радиогоор дамжин сонсогчдын сонорт хүрч эхэлжээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж