Монгол Улсад нисэх хүчин үүсэн хөгжсөний ойн арга хэмжээ жил бүрийн тавдугаар сард тохиодог билээ. Энэхүү ойгоо тэмдэглэж явсан ИНЕГ-ын инженер залуу амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Энэ асуудлаар ИНЕГ- аас албан ёсоор тайлбар мэдэгдэл хийлээ.
МЭДЭГДЭЛ
Монгол Улсад нисэх хүчин үүсэн хөгжсөний ойн арга хэмжээ жил бүрийн тавдугаар сард тохиодог билээ.
Энэ удаагийн ойн арга хэмжээг нийтэд нисэхийн салбарын ажил мэргэлжлийг сурталчлан таниулах, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нислэгийн аюулгүй ажиллагаа болон нисэхийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр шинэ санаа, бүтээлч ажиллагааг дэмжсэн, нийтийг хамарсан хүмүүнлэгийн ажил, нийтийн биеийн тамир спортыг сурталчилан таниулах арга хэлбэрээр шинэлэг байдлаар зохион байгуулсан болно.
Тухайлбал, “Нисэх миний ирээдүй” мэргэжил сурталчлах өдөрлөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавдугаар сарын 18-нд , ажилтнуудын англи хэлний мэдлэг, ур чадварыг сорисон BEST IN ENGLISH тэмцээнийг тавдугаар сарын 17-нд, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор 6 төрөлт спорт тэмцээнүүдийг 5 дугаар сарын 22,23-ны өдөр, нийслэл хотын тохижилт, байгаль орчныг хамгаалах, бүхий нийтийн оролцоог дэмжих чиглэлээр нийслэлийн зарим дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт цэвэрлэгээ, мод тарих үйл ажиллагааг тавдугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
94 жилийн баярын арга хэмжээ 2019 оны тавдугаар сарын 24-ны өдөр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан ажилтнуудад шагнал гардуулснаар албан ёсоор өндөрлөсөн.
Баярын өдрүүдэд нисэхийн аюүлгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагааг хангах, үйлдвэрлэлийн хэвийн жигд үйл ажиллагааг хангах чиглэлээр ИНЕГ-ын дарга Үйлдвэрлэлийн шуурхай хуралдаан дээр онцгойлон үүрэг чиглэл өгч ажилласан бөгөөд харьяа алба салбарууд нь дээрх хугацаанд албан ёсны баяр ёслолын арга хэмжээ, амралт зугаалга зохион байгуулахгүй байх, ажлын цаг ашиглалт, сахилга хариуцлагыг өндөржүүлэх талаар онцгойлон үүрэг чиглэл өгсөн болно.
ИНЕГ-ын харьяа Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер өнгөрөгч амралтын өдөр буюу бямба гаригт зуурдаар амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиосонд нийт хамт олон нь гүнээ харамсаж байна. Талийгаачийн гэр бүл төдийгүй байгууллагын хамт олон, найз нөхөд нь харамсаж байгаа эл золгүй явдлыг ташаа мэдээллэхгүй байхыг хэвлэл мэдээллийнхнээс хүсч байна.
ХОЛБОО НАВИГАЦИ АЖИГЛАЛТЫН АЛБА
Холбоотой мэдээ