Лагаас гарсан өмхий үнэр салхины чигээс хамаарч нийслэлд тархсан гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Лагаас гарсан өмхий үнэр салхины чигээс хамаарч нийслэлд тархсан гэв

Лагаас гарсан өмхий үнэр салхины чигээс хамаарч нийслэлд тархсан гэв

Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус яамны хэлж буйгаар, нийслэлд сүүлийн гурав хоногт үнэртсэн лагийн үнэр нь хуучин цэвэрлэх байгууламжаас үнэртэж буй түүхий лаг, түүнийг дарах явцад салхины чиглэлээс хамааран ийм өмхий үнэртэж буй хэмээн тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, одоо гараад буй үнэр нь өдөр тутам гарч буй 1200 метр куб түүхий лагтай холбоотой аж. Одоогоор үнэрийг дарах ажил 50 хувьтай байгаа бөгөөд цаашид түүхий лагийг байгалийн аргаар хатаах аргыг болино гэж тус яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Анхбат хэллээ.

Тэрбээр “Урин дулаан цагт лагийн үнэр ялгарах магадлал нь ихэсдэг. Бид бүхэн аль болох үнэрийг дарахын төлөө ажиллаж байна. Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Лагийн үнэрийг дарах ажлын 50 хувийг л өнгөрсөн жил хийж гүйцэтгэлээ” гэлээ.

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохтой холбоотойгоор хуучин лагийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа юм байна. Барилга хот байгуулалтын яамны тооцоолсноор энэхүү байгууламж 2023 онд ашиглалтад орох юм байна. Энэ онд нийт 700 м3 цэвэрлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 80 хувьтай байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж