“Toyota” Мьянмарт угсрах үйлдвэрээ барина

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

“Toyota” Мьянмарт угсрах үйлдвэрээ барина

“Toyota” Мьянмарт угсрах үйлдвэрээ барина

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани шинэ угсрах үйлдвэрээ Мьянмарт байгуулахаар болсон тухай “Asia.nikkei.com” сайт мэдээлжээ. “Toyota” компани уг үйлдвэрийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба Мьянмарын зах зээлд худалдаалах пик-ап ачааны машинуудыг тус улсын хамгийн том хот болох Янгоноос холгүй оршдог “Тилава” эдийн засгийн онцгой бүсэд угсрах юм байна.

Японы автомашин үйлдвэрлэгч “Suzuki” компанийн хувьд Мьянмарт 2013 онд үйлдвэрээ байгуулж байсан бөгөөд энэ үйлдвэртээ тус улсад худалдаалдаг автомашинуудынхаа 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг байна. "Toyota” компани шинээр байгуулах үйлдвэртээ угсрах автомашинуудынхаа төрлийг цаашид нэмэгдүүлэх ажээ.

Эдийн засаг нь өргөжин тэлж буй 50 сая гаруй хүн амтай тус улсад автомашины борлуулалт нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Саяхан Азийн хамгийн ядуу буурай орнуудын нэг байсан Мьянмар улсын эдийн засаг жилд 6-7 хувиар өсч буй үзүүлэлт гарчээ.

Одоогийн байдлаар “Toyota” жилд 2,000 орчим автомашин Мьянмар улс руу экспортолж байгаа гэнэ. Жилд хэдэн мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэрийн бүтээн байгуулалтад олон сая ам.доллар зарцуулж байгаа юм байна. “Toyota” компани нь дэлхийн 27 улсад автомашин болон тэдгээрийн сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэх 50 үйлдвэртэй.

            Эх сурвалж:  Asia.nikkei.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж