“Иргэдийн 48.3 хувь нь ломбард, хувь хүнээс зээл авдаг” | News.MN

“Иргэдийн 48.3 хувь нь ломбард, хувь хүнээс зээл авдаг”

“Иргэдийн 48.3 хувь нь ломбард, хувь хүнээс зээл авдаг”

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр /2019.05.27/ хөрөнгийн, даатгалын зах зээл, болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнг танилцууллаа.


Энэ үеэр санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны эхний улирлын үр дүнг танилцуулсан юм. Энэ судалгаа нь иргэдийн санхүүгийн зах зээлийн оролцоо болон санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийг судлах зорилготой бөгөөд 2016 оны гуравдугаар улирлаас хойш хийсэн байна. Судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж, Монгол Улсын хэмжээнд 1000 орчим иргэдийг хамруулсан байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 40.2% нь өнгөрсөн зургаан сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан гэжээ. Нийт иргэдийн 31.5 хувь нь арилжааны банкнаас, 12 хувь нь ломбарднаас, 6.1 ББСБ-аас, 7.4 хувь нь хувь хүнээс зээл авчээ. Зээл авсан иргэдийг зээл олгосон байгууллагаар нь харвал арилжааны банк 78.2 хувь, ломбард 29.9 хувь, хувь хүн 18.4 хувь, ББСБ 15.2 хувь эзэлж байна. Эндээс үзвэл, иргэдийн 48.3 хувь албан бус сектор буюу ломбард, хувь хүнээс зээл авсан дүн гарчээ.

ТОП-20 ИНДЕКС 0.93 ХУВИАР БУУРЧЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны дэлгэрэнгүй бүртгэлд төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой болон хувийн нийт  307 хувьцаат компани бүртгэлтэй байна. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 54 үнэт цаасны компани Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэдгийг албаныхан танилцууллаа.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2.456.5 тэрбум төгрөгт хүрчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 134.2 тэрбум төгрөгөөр буюу  5.2 хувиар буурсан дүн гарсан байна. Мөн ТОП-20 индекс өмнөх оны мөн үеийн байдлаас 195.75 нэгжээр буюу 0.93 хувиар буурсан үзүүлэлт гарсныг мэргэжилтнүүд хэлж байв.

“Монголын хөрөнгийн бирж” компани болон “Монголын үнэт цаасны бирж”-ээр дамжуулан 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 49.3 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.

ДААТГАЛЫН КОМПАНИУДЫН ЦЭВЭР АШИГ 55.4 ХУВИАР ӨССӨН

Харин даатгалын салбарын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8 хувиар өсч 327.6 тэрбум төгрөгт хүрсэн гэнэ. Даатгалын салбарт давхар даатгалын нэг компани нэмэгдсэнтэй холбоотойгоор даатгалын салбарын хөрөнгийн бүтцэд өөрчлөлт гарсан гэж мэргэжилтнүүд тайлбарлалаа.

Сонирхуулбал, салбарын нийт хөрөнгийн 75.9 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө, 2.8 хувийг урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө тус тус эзэлж байна.  Харин нийт хураамжийн орлого өмнөх оны нэгдүгээр улирлаас 8.5 хувиар өсч 38.3 тэрбум төгрөг болов.

Даатгалын компаниуд өөрийн хүлээж авсан эрсдэлээ шилжүүлэх зорилгоор давхар даатгалын компанид даатгуулдаг. Манай орны хувьд дийлэнх даатгалын компаниуд гадны давхар даатгалын компанид эрсдэлээ даатгадаг ба тайлант улиралд даатгалын компаниуд нийт 12.5 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийн зардалтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 0.5 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тайлант улиралд даатгалын компаниудын цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55.4 хувиар өсч, 5.5 тэрбум төгрөг болсон байна. Салбарын өөрийн хөрөнгийн өгөөж 3.9 хувь, нийт хөрөнгийн өгөөж 1.7 хувь байна.

ББСБ-УУД ХАРИЛЦАГЧДЫН ТОО НЭМЭГДЭЖ, 1.7 САЯД ХҮРЧЭЭ

Эхний улирлын байдлаар санхүүгийн зах зээлд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагууд нь нийт 10 төрлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх боломжтой байдаг. Үүнээс тайлант улиралд нийт байгууллагуудын дийлэнх нь буюу 91.5 хувь нь зээлийн үйл ажиллагааг эрхэлж, 8.5 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг дагнан эрхэлж байна.

Нийт хөрөнгийн хэмжээ эхний улирлын байдлаар 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.3 хувь буюу 348.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 84.2 хувийг иргэдийн зээл, 15.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зээлийн чанараар ангилан харвал 86.8 хувийг хэвийн зээл, 4.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.1 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. Харин нийт харилцагчдын тоо өмнөх оны мөн үеэс 1.2 дахин нэмэгдэж, 1.7 саяд хүрсэн дүнтэй гарчээ.

ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООДЫН ГИШҮҮДИЙН ТОО ӨССӨН. ГЭХДЭЭ…

Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй одоогоор 282 хадгаламж зээлийн хоршоо, нийт 27 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Хадгаламж зээлийн хоршооны нийт гишүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 15.0 хувиар өсч, нийт 66.296 болсныг албаныхан онцоллоо.

Хадгаламж зээлийн хоршооны нийт хөрөнгийн хэмжээ 211.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31.7 хувийн өсөлтийг үзүүлжээ. Салбарын нийт хөрөнгийн 83.4 хувийг нэг тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 20, 12.9 хувийг 100 саяас нэг тэрбум хөрөнгөтэй 120 хадгаламж зээлийн хоршоо, үлдсэн буюу 3.7 хувийг 100 саяас доош хөрөнгөтэй 142 хоршоо бүрдүүлж байгаа аж.

Салбарын нийт зээлийн 93.7 хувийг хэвийн зээл, 2.5 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 3.8 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.8 пунктээр буурч 3.8 хувьд хүрчээ. Харин хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааны зардал ба нийт орлогын харьцаа тайлант улиралд 26.9 хувь гарч өмнөх оноос 0.3 пунктээр буурчээ. Энэ нь хоршоод 100 төгрөгийн орлого олохын тулд дунджаар 27 төгрөгийн зардал гаргаж байна гэсэн үг гэв.

А.СҮРЭН

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Pingback:แทงบอล
Pingback:didi promo
Pingback:Casa em Orlando
Pingback:prediksi togel sgp
Pingback:boyaqq
Pingback:https://www.wasseem.org/
Pingback:how to create an online business from scratch
Pingback:raja qq
Pingback:Enseigne
Pingback:ballast cleaning machine wear plates
Pingback:ยาปลุกเซ็กส์
Pingback:Escorts and s** girls in Kahama
Pingback:gmat practice test
Pingback:Plus Size Damemode
Pingback:ข่าวฟุตบอล ฟุตบอล ดูบอล
Pingback:RAP/DILM/HIP-HOP
Pingback:188bet
Pingback:Hydride Powder
Pingback:บาคาร่า
Pingback:edition
Pingback:special appearance attorney Contra Costa
Pingback:didi referral code
Pingback:splash festival turntablism vinyl digital
Pingback:referral code
Pingback:IDN poker terbaik
Pingback:CD Duplication Los Angeles
Pingback:Bassetti bestellen
Pingback:dang ky tai khoan w88
Pingback:link w88
Pingback:Schmersal Onlineshop
Pingback:Digital Marketing Thornton CO
Pingback:pressure washers in charlotte nc
Pingback:private dog training
Pingback:magnetic wallpaper
Pingback:magen david pendant
Pingback:บริการรับทำ SEO
Pingback:카지노
Pingback:Learning Colors With Colorful Truck
Pingback:https://biznesblog.biz.pl/forum/
Pingback:lithium-ion battery pack
Pingback:fusionsilicon x2
Pingback:메이저사이트
Pingback:Homepage
Pingback:My Homepage
Avatar

Зочин 2019-05-27 64.119.27.16

Zah zeel bgaad bhad zeel avlgui dee avchaad gonshignood bh hereg bhgui shuuu

Avatar

Боб 2019-05-27 66.181.161.50

Үнэн шүү дээ манайх л ломбарданд үнэтэй цайтай юмаа тавьсан.өдрийн мөнгөнд залруулж бна даа

Avatar

Хүн 2019-05-27 49.0.212.145

ард иргэдийн бараг 100 хувь нь банк, ББСБ, ХЗХ, хувь мөнгө хүүлэгч нар, адаглаад л ломбардуудад өр зээлтэй, гол шалтгаан нь энэ олон эх захгүй баяр тэмдэглэлт өдөр, найр наадам, нийллэг дайллага юмаа

Avatar

Зочин 2019-05-27 202.126.89.160

Толгойтой улс төрч бүхэн ,ББСБ байгуулж ,төрийн мөнгө ,ЖДҮ ,Бондын мөнгөөр тоглож ,ётой л нэг мөнгө угааж байна .Үүнийг яагаад тагнуул ,авилгатай тэмцэх газар шалгаж ,зохицуулдаггүй юм бол .Ард түмнээ шулж байна .Үүнээс болоод ,ядуурал ,ҮАБ д ортлоо доройтлоо .Ард түмнийхээ өрийг тэглэж өгөөч ,ард ьүмэн цөхөрч байна .

Avatar

Зочин 2019-05-27 202.126.89.160

Төр засаг ,ард түмнийхээ ,хүнд байдалыг ойлгохгүй юм ,Ард түмэн чинь ,өрнөөс ,өрний хооронд ,тэгээд хар дансанд орчихоод мөнгө зээлдэг газар нь ББС байгууллагаас зээл авч байна .Яагаад гэвэл тэд орлого нотлохгүй ,янз бүрийн бичиг баримт шаарддаггүй ,учир ньь үүндээ байгаа .Түүнийг нь ,эдийн засагчид дүвийлгээд ,ард түмэн баян байна гээд ойлгоод байх юи ,Ард түмэн ядуураад ,гарц хайж ,хайж ББСБ аас зээл авч байна.Төр ББСБ ыг цохицуулахгүй бол төрийн мөнгө ,ЖДҮ гийн мөнгө чинь ард түмнээ шулаад, төрийн мөнгө энд угаагдаж байна .Үүнийг анхааралдаа авах цаг болсон .

Avatar

h**** id 2019-05-27 59.153.84.70

Ene daatgal nertei gedeg gichiiiinuud bidnees zugeer mungu avaad suuj bna .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж