Усан онгоц живж, 30 хүн амиа алдаж, 200 хүн сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Усан онгоц живж, 30 хүн амиа алдаж, 200 хүн сураггүй болжээ

Усан онгоц живж, 30 хүн амиа алдаж, 200 хүн сураггүй болжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун нутгийн Май-Ндомбе нууранд бямба гаригт /2019.05.25/ усан онгоц живсний улмаас 30 хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй болжээ. Уг усан онгоцон дээр яг хэдэн хүн байсан нь тодорхой бус байгаа ч 170  хүнийг аварч чадсан байна. Цаг агаарын байдал муудсаны улмаас онгоц давалгаанд шидэгдэж живсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Инонго хотын дарга Саймон Мбоо Вембагийн мэдээлснээр, усан онгоцны тавцан дээр байсан хүмүүсийн олонх нь багш нар байжээ. Усан онгоц бол тус улсын хувьд хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл бөгөөд багш нар  цалингаа авахаар усан онгоцоор явж байсан аж.

Конго улсад усан онгоц, завь осолдох тохиолдол их аж. Өргөн уудам газар нутаг, ой модтой энэ улсын гол хот тосгодоос гадуур цөөн хэдэн усан зам байдаг бөгөөд түүгээр усан онгоц, завиуд даацаасаа хэтэрсэн ачаатай явдаг байна.

Эх сурвалж:TIME.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж