Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун нутгийн Май-Ндомбе нууранд бямба гаригт /2019.05.25/ усан онгоц живсний улмаас 30 хүн амиа алдаж, 200 гаруй хүн сураггүй болжээ. Уг усан онгоцон дээр яг хэдэн хүн байсан нь тодорхой бус байгаа ч 170 хүнийг аварч чадсан байна. Цаг агаарын байдал муудсаны улмаас онгоц давалгаанд шидэгдэж живсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ.
Инонго хотын дарга Саймон Мбоо Вембагийн мэдээлснээр, усан онгоцны тавцан дээр байсан хүмүүсийн олонх нь багш нар байжээ. Усан онгоц бол тус улсын хувьд хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл бөгөөд багш нар цалингаа авахаар усан онгоцоор явж байсан аж.
Конго улсад усан онгоц, завь осолдох тохиолдол их аж. Өргөн уудам газар нутаг, ой модтой энэ улсын гол хот тосгодоос гадуур цөөн хэдэн усан зам байдаг бөгөөд түүгээр усан онгоц, завиуд даацаасаа хэтэрсэн ачаатай явдаг байна.
Эх сурвалж:TIME.COM
Холбоотой мэдээ