“Future champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна | News.MN

“Future champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна

“Future champions”-уудыг ирэх сарын 1-нд танилцуулна

Хүүхэд насны нандин дурсамж хүний сэтгэлд мөнхөд уяатай байдаг. Тиймээс гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ гайхалтай дурсамжийг үлдээх нь эцэг эхчүүд, асран хамгаалагчид, томчууд бидний үүрэг билээ. Сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай Голомт банк нь хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, мэдлэг, туршлага олгох, энтрепренер сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээг 2019.06.01-ний өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулах гэж байна.

“Future champions” арга хэмжээнд байгаль орчинд ээлтэй, дижитал үеийн манлайлагч, хоббигоо бодит болгон хөгжүүлж мөрөөдөлдөө хүрч чадсан илтгэгч хүүхдүүд оролцож үе тэнгийнхэндээ амжилтад хүрсэн арга барил, туршлагаас хуваалцах юм. Мөн сугалаат хөтөлбөр, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн үзүүлбэрээс гадна шинийг санаачлагч багачуудын өөрсдийн гараар хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхох, худалдан авалт хийх зэрэг цаг гарган заавал үзэх сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байна.

Харилцагчдадаа Дэлхийн жишиг үйлчилгээг хүргэхээр зорьж буй Голомт банк нь 2018 онд Монголын мянга мянган бяцхан үрсэд зориулан Голомт хүүхдийн хотхонг Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулж байсан бол 2019 онд арга хэмжээнийхээ цар хүрээг ийнхүү тэлж хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй “Future champions”-уудыг тодруулан, мэдлэгээ хуваалцах, түүнээс суралцах боломжийг хүүхэд багачуудад олгож байна.

Та энэхүү арга хэмжээнд хүүхдээ оролцуулахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлээрэй.

/Оролцогчдын тоо хязгаартай/

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж