“Алладин” нээлтээ хийж, амралтын өдрүүдэд 207 сая ам.долларын орлого олжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

“Алладин” нээлтээ хийж, амралтын өдрүүдэд 207 сая ам.долларын орлого олжээ

“Алладин” нээлтээ хийж, амралтын өдрүүдэд 207 сая ам.долларын орлого олжээ

“Walt Disney” кино компанийн "Алладин" уран сайхны кино тавдугаар сарын 24-ний өдөр нээлтээ хийснээс хойш буюу өнгөрсөн амралтын өдрүүд (“Memorial Day”)-д дэлхий даяар 207 сая гаруй ам.долларын орлого олжээ. Эдгээр өдрүүдэд кинотеатруудад шинээр гарч буй аймшгийн "Brightburn", "Booksmart" инээдмийн кинонууд төдийлөн амжилттай бус, дор хаяж 10 сая ам.долларын ч орлого олоогүй аж.

Кино студиэс Ням гаригт мэдээлснээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд "Aladdin" уран сайхны кино АНУ-ын “Box Office”-ийн жагсаалтад 86.1 сая ам.долларын орлогоороо тэргүүлжээ. Гэхдээ нийт 183 сая ам.долларын төсвөөр бүтсэн киноны хувьд шинжээчдийн таамагт хараахан хүрээгүй аж.

“Cinemascore”-оос “Aladdin” кино "A" үнэлгээ авчээ. Тэртээ 1992 онд бүтээгдсэн, алдарт “Алладины шидэт дэнлүү” хүүхэлдэйн кино дахин амилж, бүрэн хэмжээний уран сайхны кино болсон нь энэ билээ.

Тус киноны Алладины дүрийг Канадын жүжигчин Мена Массуд, үзэсгэлэнт гүнж Жасмины дүрийг Наоми Скотт, Жин бирдийн дүрийг Уилл Смит амилуулсан байна.

“Box Office”-ийн жагсаалтад “John Wick: Chapter 3 – Parabellum” кино 24.3 сая ам.долларын орлогоор удаалжээ. Хойд Америкт орлого нь 107 сая ам.доллар хүрч, “John Wick”-ийн франчайзингийн хамгийн өндөр орлого олсон бүтээлээр нэрлэгдэж буй аж. Нийт 55 сая ам.доллараар бүтсэн энэхүү киноны олон улсын орлого 175 сая ам.доллараар хэмжигдэж буй бөгөөд "John Wick: Chapter 4" кино 2021 оны тавдугаар сард гарах юм байна.

“Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт "Avengers: Endgame" кино 16.8 сая ам.долларын орлогоор бичигджээ. Хойд Америкт орлого нь 800 сая ам.доллар, олон улсын орлого нь 2.6 тэрбум ам.доллар тус тус даваад байгаа аж.

Эх сурвалж: Fox news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж