Г.Занданшатар: Сайн засаглалыг бэхжүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх гол арга зам | News.MN

Г.Занданшатар: Сайн засаглалыг бэхжүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх гол арга зам

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Сайн засаглалыг бэхжүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх гол арга зам

Г.Занданшатар: Сайн засаглалыг бэхжүүлэх нь тогтвортой хөгжилд хүрэх гол арга зам

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотод болж буй ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганд оролцож буй улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа.

Чуулганд оролцохоор ирсэнд нь УИХ-ын дарга тэдэнд талархал илэрхийлээд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх арга зам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, ардчилал, шударга ёс, парламентат ёсыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого, шинэчлэлийн үзэл санааныхаа талаар товч мэдээлэл өгөв.

Уулзалтад оролцсон ОУПХ-ны ерөнхийлөгч Габриэла Куэвас бүс нутгийн чуулганыг эх орондоо зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон улсын парламентын хөдөлгөөнийг дэмжиж буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.

Мөн Фижи Улсын парламентын тэргүүн Рату Епели Наилатикау, Микронезийн Холбооны Улсын парламентын дарга Уэслей В.Симина, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга С.Саяалат нар УИХ-ын даргын мэдээлэлтэй холбогдуулан ардчилал, хүний эрхийг дээдлэх, парламентыг бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талаарх үйл ажиллагаанаасаа танилцуулж, бүс нутгийн парламентуудын хамтын ажиллагааны боломж, ирээдүйн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах нэг гол арга зам нь ил тод, нээлттэй, хариуцлагатай, үр нөлөөтэй засаглалыг бэхжүүлэх явдал юм. Тогтвортой,  сайн засаглал л улсаа хөгжүүлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаж, зорилгоо хэрэгжүүлж чадна хэмээн онцоллоо.

Эх сурвалж: PARLIAMENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-27 139.5.216.60

ЭНЭ ЗАСАГЛАЛ "САЙН" БИШЭЭ ОЛОН УДАА НОТОЛЖ БАЙНА. ГЭХДЭЭ УРД ЗАСАГЛАЛУУД БАС БҮГД МУУ БАЙСАН.

Avatar

zochin 2019-05-27 66.181.179.86

ард түмний амин хэрэглээ болсон махны үнийн асуудлыг шийдэж чадахгүй байж юун засаглал энэ тэр вэ ?худлаа шаадагаа болих хэрэгтэй?

Avatar

Зочин 2019-05-27 202.126.89.160

Та нарын сайн засаглал чинь хаана байна ,ёр нь МАН төр барих блдгонд ,ард түмний амьдрал доройтож , улс орны хөгжил ухардаг зүй ёс тогтоод байгаа нь батлагдлаа .МАНын улс төрчид ,эрх мэдэлдээ улайрч ,одоо хүн амьны хэрэг , төрийн маш өндөр ,тусгай хамгаалтын ,төрийн одонд алуурчид гарч ирж байна гэдэг нь ,маш ноцтой , Монголдоо байхгүй ,төрийн түшээ байсан ,тэр сайхан хүнийг ,эхнэр ,үр хүүхэд ,ахан дүүс ,ээж ,аав , ард түмнээс нь салгаж ,маш харамсалтайгаар биднийг цочирдууллаа ,Алуурчид нь ,бүлэглнж хийсэн байж таараа ,тэр ,том хүнийг 2 ,3 хүн дийлж шидэнэ гэж байхгүй .Тийм учир алуурчидыг цаазлах хэрэгтэй .Талийгаач ард түмний хайртай хүү нь байсан .МАН ынхан ,маш их хар пиарь ,зохион байгуулалттай цацсан .Сэтгэгдэл уншсан монголын ард түмэн ,халаглаж байсан .Хийсэн хэргээ дарх гэж муухай увиагүй үйлдэл хийсэн .Алуурчид тамруугаа тонилох болно .

erh chuluu. 2019-05-27 202.9.44.154

harvaas debil tsaraitai iim udirdagch yuu ch hiij chadahgui.uuriin tolgoigoor setgeh chadvar zorig bhgui.2 tald ni topor genko 2 bazchihsan uruvdmuur amitan sh dee.

Avatar

Зочин 2019-05-27 66.181.161.30

УИХ-ын дарга Г.Занданшатар "Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах нэг гол арга зам нь ил тод, НЭЭЛТТЭЙ, хариуцлагатай, үр өгөөжтэй засаглалыг бэхжүүлэх явдал юм" хэмээн айлджээ. Гэвч энэ бол хоосон худал үг юм. Сонгуулийн дараа засгийн эрх аваад МАН нэн тэргүүнд шилэн дансыг үгүй хийсэн билээ. Одоо тэгээд түүнийг нь мэдэхгүйг далимдуулаад хэдэн гадаад хүний цэцэрхэж суух шив дээ. Чингис ийм хүмүүсийг худал үг бүү чалч гээд… гялс гээд л… бөндгөс гээд л явчих байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж