Балбын нийслэлд дэлбэрэлт болж, дөрвөн хүн амиа алджээ | News.MN

Балбын нийслэлд дэлбэрэлт болж, дөрвөн хүн амиа алджээ

Балбын нийслэлд дэлбэрэлт болж, дөрвөн хүн амиа алджээ

Балбын нийслэлд дэлбэрэлт болж, дөрвөн хүн амиа алджээ

Балба улсын нийслэл Катманду хотод ням гаригт /2019.05.26/гурван удаа дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, долоон хүн шархадсан байна. Амиа алдагсдын гурав нь газар дээрээ амьсгал хураасан бол, нэг нь эмнэлэгт хүргэгдэж очоод нас барсан гэнэ. Дэлбэрэлтүүдийн нэг нь хотын төвд, хоёр нь хотын захад болжээ.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар, дэлбэрэлтийг үйлдэхдээ зориулалтын тэсрэг төхөөрөмжүүд ашигласан байж магадгүй байгаа ба Маоист үзэл суртлыг баримтлагчдын бүлгийн ойролцоогоос ухуулах хуудсууд олдсонтой холбоотойгоор тэднийг уг хэрэгт сэжиглэж байгаа аж.

Катманду хотод өнгөрсөн хоёрдугаар сард дэлбэрэлт болж, нэг хүнйи амь эрсэдсэн юм. Энэхүү дэлбэрэлтэд дээрх бүлэглэл холбогдсон ч хариуцлага хүлээгээгүй байгаа юм байна.  Одоогоор дэлбэрэлт болсон газруудад хөл хорио тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэв.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж