Хэдхэн хоногийн өмнө озэки цол хүртсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр Исэгахама дэвжээндээ бэлтгэлээ базааж эхэлжээ. Нацу башёд 12 даваа, 3 унаатайгаар түрүүлсэнээр озэки цолыг хүртэх болзлоо хангасан Тэрүнофүжи түрүүллээ гээд баярлаж, амрахыг шимтэлгүй ийнхүү бэлтгэлдээ яаран орсон нь энэ юм.
Тэрбээр дэвжээнийхээ Такарафүжи, Хомарэфүжи нартай нийтдээ 40 удаа барилдахдаа 36-д нь давчихаад инээмсэглэн “Озэки цол надад улам их эрч хүч өгсөн. Би бэлтгэлээ улам шаргуу хийх болно” гэж өгүүлсэн байна.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn