Хятадын аж үйлдвэрийн салбарын ажил хэргийн идэвхийн индекс (PMI) тавдугаар сард 49,2 пункт хүртэл өслөө гэж HSBC банкны шинжээчдийн илтгэлд өгүүлжээ.
Дөрөвдүгээр сард Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI 48,9 пункт байсан байна.
“Ажлын байрны бууралт, нөөцийн төвшингийн багасалт, мөн худалдан авалт буурсан зэрэг нь энэ салбар сөрөг бүсэд оны дунд хүртэл байх боломж хэвээр гэдгийг гэрчилж байна” хэмээн шинжээчид дүгнэв.
Өмнөхөн нь Оросын боловсруулах үйлдвэрлэлийн ажил хэргийн индекс 47,6 пункт хүрснийг мэдээлсэн. Энэ үзүүлэлт 50 хувиас дээш бол эерэг гэж тооцогддог аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР