БНСУ, Япон, Ардчилсан Солонгосын жүдочид тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

БНСУ, Япон, Ардчилсан Солонгосын жүдочид тэргүүлэв

БНСУ, Япон, Ардчилсан Солонгосын жүдочид тэргүүлэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Гран-При тэмцээн БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд 43 орны 300 гаруй жүдочид барилдаж, шилдгүүдээ тодруулав.

Манай улсаас Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ө.Дүүрэнбаяр, Н.Дагвасүрэн, Азийн аварга Ц.Цогтбаатар нарын тэргүүтэй 24 бөх /эрэгтэй 12, эмэгтэй 11/ барилдаж, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр Кыргызстан, ОХУ, Германы бөхчүүдийг ялж, БНСУ-ын Ким Мин Жонд ялагдан мөнгөн медаль хүртэв. Мөн эрэгтэйчүүдийн 100 кг Л.Отгонбаатар, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж, шагналт байранд зургаан бөх орлоо.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдсан Д.Сумъяа эхний барилдаанаа БНХАУ-ын Чан Вэнтэй хийсэн ч ялагджээ. Энэ жинд Ардчилсан Солонгосын бөх Ким Жин А түрүүлсэн байна. Мөн 48 кг-ын жинд Ардчилсан Солонгосын бөх түрүүлж багийн дүнгээр гуравт бичигдэх үзүүлэлтийг үзүүлсэн байна.

Хөх хотын дэвжээнд БНСУ-ын дөрөв, Японы гурав, Ардчилсан Солонгосын хоёр бөх аваргын тавцанд зогссон бол Герман, Куба, Франц, Азарбайжан, Иранаас нэг аварга төржээ. Монгол Улсын баг БНХАУ, ОХУ-ын ард 11-р байрт орсон бөгөөд 21 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

БАРИЛДААНЫ БИЧЛЭГ: 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж