Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын сүүлээр зарим нутгаар сэрүүсч нойтон цас орохыг мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр ихэнх нутгаар дулаан байх боловч маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар сэрүүсч, салхи шуургатай байх ажээ.
2019 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэе. Маргааш баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи 28-нд зарим газраар, 29-нд говь, талын нутгаар, 30-нд зүүн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.
28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч, бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ