Галилео Галилейн 1610 онд нээсэн Бархасвадь гарагийн хамгийн том дөрвөн дагуулын нэг болох Европ гараг дээр амьдрал байгаа болов уу? Энэ асуултад хариулахад уг гарагийн тойрог замд 2020-оод оны үед оруулах одон орон судлалын “Клиппер” төхөөрөмж тусална гэж Америкийн сансар судлалын байгууллагын мэдээллээ.
“Уг аппаратыг санал болгосон 33 багаж хэрэгслийг судалсныхаа сонгож авсан есөн багажаар нэгэн зэрэг тоноглоно” гэж дээрх төслийн удирдагч Курт Нибур Вашингтон хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр үг хэлэхдээ ярьжээ. Зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөх зардлыг хасаад төслийн нийт өртөг 2 тэрбум орчим доллар болох аж.
"Клиппер" аппаратад соронзон талбайн шинж байдлыг хэмжих төхөөрөмж, радар, хэт улаан болон хэт ягаан туяаны цацрагийг хэмжигч, мөн тэнгэрийн биетийн гадаргууны 90 хувийнх нь зургийг авах өндөр нягтралтай гэрэл зургийн хоёр аппарат зэрэг багаж төхөөргийг суурилуулах аж. Энэ аппаратууд нь бидэнд Европ гарагийн нууцийг тайлах боломж олгож, дэлхийгээс цааш амьдрал хайхад тусална гэдэгт бид найдаж байна” гэж НАСА-гийн захирлын шинжлэх ухааны асуудал хариуцсан туслах Жон Грансфелд онцлон хэлжээ.
Нарны зайгаар тоноглосон уг аппарат нь Бархасвадийн зууван тойрог замаар тойрох бөгөөд уг гарагийн дагуулаас 25-2700 км зайд доод тал нь 45 удаа тойрох аж. Европ гарагийг судлах “Клиппер”-ийн даалгавар гурван жил үргэлжлэх төлөвтэй байна.