Асашёорюү Д.Дагвадоржийн дэвжээнээс есөн жилийн дараа түрүү бөх тодров | News.MN

Асашёорюү Д.Дагвадоржийн дэвжээнээс есөн жилийн дараа түрүү бөх тодров

Асашёорюү Д.Дагвадоржийн дэвжээнээс есөн жилийн дараа түрүү бөх тодров

Асашёорюү Д.Дагвадоржийн дэвжээнээс есөн жилийн дараа түрүү бөх тодров

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё Токио хотын сүмогийн ордонд тавдугаар сарын 12-26-ны өдрүүдэд боллоо.

Рэйва он тооллын анхны башёны сүүлийн өдрийн барилдааныг Ерөнхий сайд Ш.Абэ, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар үзэж, түрүүлсэн бөхөд цом гардуулсан зэрэг онцлог үйл явдлаар дүүрэн байлаа.

Нацү башё эхлэхээс өмнө их аварга Хакүхо М.Даваажаргал гэмтлийн улмаас барилдахгүй гэдгээ мэдэгдсэн нь олон бөхөд түрүүлэх боломж гарч ирсэн. Тиймээс гол өрсөлдөөн аварга Какүрюү М.Ананд, Гүржийн бөх Точиношин болон япончуудын гол найдвар байсан озэки /арслан/ Такакэйшёо, Такаясү нарын хооронд өрнөх болов уу гэсэн таамаглал байсан ч өөрөөр эргэсэн юм.

Башёгийн 14 дэх өдөр 12 дахь даваагаа авсан маэгаширагийн наймаас барилдсан Асанояма түрүүлэх болзлоо хангасан нь содон үйл явдлын нэг байлаа. Асанояма 12 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд ялагдсан ч Гүржийн бөх Точиношин, озэки Гоэйдо нарыг давж түрүүлэх боломжтой болсон юм. Учир нь түүнтэй хамгийн ойр даваатай байсан аварга Какүрюү М.Ананд озэки Такаясү, Точиношин нарт ялагдаж, тэргүүлэгчийн байраа алдсан. Хэрвээ Какүрюү 14 дэх өдрийн барилдаанд Точиношинийг давсан бол Асанояматай сүүлийн өдөр барилдах боломж байсан юм.

Рэйва он тооллын анхны башёд түрүүлсэн “Такасаго” дэвжээний бөх Асанояма энэ жил 25 настай. Түүний хувьд их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн харьяалагдаж байсан дэвжээний бөх бөгөөд уг дэвжээнээс есөн жилийн дараа түрүү бөх тодорч байгаагаараа онцлог байлаа.

Асашёорюү 2010 оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж зодог тайлж байсан түүхтэй. Тэгвэл сүмогийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадоржийн “Такасаго” дэвжээнээс шинэ цаг тооллын анхны башёгийн түрүү бөх тодорсон нь аварга, арслан цолтнуудыг улам их хичээх хэрэгтэй болсныг харуулсан дохио болсон юм. Хэдийгээр өөрийнх нь харьяаны дэвжээнээс түрүү бөх тодорсон ч аварга Какүрюү М.Анандыг улам сайн хянамгай барилдахыг Асашёорюү Д.Дагвадорж зөвлөөд авлаа.

Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдээс аварга Какүрюү М.Ананд 11 даваа, дөрвөн унаатайгаар хоёрт бичигдсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил 10 даваа, таван унаа, Дайшёохо Ч.Шижирбаяр есөн даваа, зургаан унаатай өндөрлүүлсэн. Харин сэкивакэ Ичиножёо А.Ичинноров, Чиёошёома Г.Мөнхсайхан нар таван даваа авснаар 50 хувийн амжилтыг үзүүлж чадаагүй юм.

Мөн бусад зиндаанд монгол бөхчүүд амжилттай сайн барилдлаа.

Макүүчи: 

Маэгашира-8 Асанояма /түрүү бөх/

  • Ёкозүна Какүрюү М.Ананд 11-4
  • Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 5-7-3 /3 өнжсөн/
  • Маэгашира-3 Тамаваши Б.Мөнх-Оргил 10-5
  • М-16 Дайшёохо Ч.Шижирбаяр 9-6
  • М-17 Чиёошёома Г.Мөнхсайхан 5-10

Жюүрёо

  • Кирибаяма Б.Лхагвасүрэн 8-7
  • Азүмарюү С.Тодбилэг 8-7
  • Араваши Э.Дөлгөөн 8-7
  • Миторюү Б.Төрболд 7-8
  • Сэйро А.Өнөболд 7-8
  • Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 6-9

Макүшита

  • Кёкүсоотэн Э.Энхманлай 5-2
  • Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3
  • Сакигакэ Я.Баттүшиг 3-4
  • Гоочёозан Д.Ууганбаатар 3-4
  • Кагамио Б.Нанжид 3-2-2

Санданмэ

  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-1
  • Роога А.Амарсанаа 5-2
  • Ёошёояма Б.Анхбаяр 4-3
  • Саданохикари Д.Наранцогт 4-3

Жонидан

  • Дайтэнма Н.Чинзориг 5-2

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-27 66.181.184.9

Гарчигаа зөв өгөө, нийтлэл дотроо бол зөвл бичс эн бйна

Avatar

Zochin 2019-05-27 133.82.250.242

Minii bodloor Anand bolon Davaajargal nar harin ch albaar japanii shine irend japan buh ni turuuleg gej tohiroltsson baih gej bodoj baina. Ingehgui bol japanchuud ter 2iig yawch zugeer bailgahgui. Buur sumoogoos yawuulah arga yaj iigeed l olno.

Avatar

Зочин 2019-05-27 103.26.194.59

Японы шинэ он тооллын эхний түрүүг Япон бөх авсан нь тэдний хувьд бэлэгтэй юм даа.

Avatar

Зочин 2019-05-27 43.228.131.45

Ананд гэж нөхөр арай зоригтой барилдахгүй?? Одоо нэгэнт болоод өнгөрсөн болохоор юу ч гээд ямарч хэрэггүй?? цаашдаа иймэрхүү юман дээр онцгой анхаарч байх хэрэгтэйл дээ?? даанч одоо ахиад шинэ тооллын барилдаан мөд эхлэхгүй байхл даа?? хайран боломж??

Avatar

Зочин 2019-05-27 203.91.118.206

МОНГОЛЧУУДЫН ХОНШООР ДУТААД Л БАЙГАА ЮМ ДАА ЭНЭ УДАА АВСАН БОЛ ДЭЛХИЙ ДАЯАР ГАЙХАМШИГ БОЛОХ БАЙЛАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж