Д.Эрдэнэбат: Дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан байна | News.MN

Д.Эрдэнэбат: Дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан байна

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбат: Дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан байна

Д.Эрдэнэбат: Дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан байна

УИХ дахь АН-ын зөвлөл даваа гаригийн ээлжит хуралдаанаар үндсэн хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд “2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх Үндсэн хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдуулж, хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хуульт ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, хэмжээ хязгаарыг давахад хүргэлээ. Үүнд:

  1. 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах, буй зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага огт яригдахгүй хуульгүй мэт асуудалд хандсаар байгаа нь Ардчилсан Үндсэн хуулийн “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” зөрчигдсөн.
  2. Судалгааны байгууллагууд Улсын Их Хурал тарах эсэх талаарх асуумжаар судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариултыг өгсөн байна. Улсын Их Хурлын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээг 1-10 оноогоор үнэлэхэд, 2016 оны наймдугаар сард 4.6 оноог иргэд өгч байсан бол 2018 арваннэгдүгээр сард 1.8 болтлоо буурсан байна. Монгол Улсын Үндсэн хуулиар засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдгийг тунхаглан баталгаажуулсан. Иргэдийн сонголтын үр дүнд байгуулагддаг төрийн эрх барих дээд байгууллага ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг илт алдсан ийм бодитой тохиолдолд бүрэн эрхээ цааш хэрэгжүүлж ажиллах боломжгүй юм.
  3. Өнөөгийн Улсын Их Хуралд хэт олонхыг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь Ерөнхий сайд болохдоо ард түмэнд хандаж хэлсэн “Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна” гэх алдарт эшлэл хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж байна. Хулгайтай, аллагатай, авлигатай, хариуцлага алдсан ослуудтой, төрийн чанга хамгаалалт дор ч иргэд нь амиа алдсан, халдварт өвчинтэй өнөөгийн Засгийн газар, эрх баригчдын 2016 онд ард түмэндээ амлаж байсан мөрийн хөтөлбөрөөс нэг ч зорилт бүтэн биелсэнгүй, бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл.
  4. Эрх баригчдын их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Улсын Их Хурлын 49 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулсан, Төрийн ордны тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирсан зэргээр өнөөгийн Улсын Их Хурал нь зүй бус хандлагын үлгэр жишээ болсноороо, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ.

Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна” гэжээ.

АН зөвлөлийн хурлаараа АН-ын дэд дарга Г.Батхүү  тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд амь насаа алдсан асуудлыг авч хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан  УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-амгаланд хүсэлт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат  хэлэхдээ “Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтууд, хэрэгт хамаарал бүхий хүмүүсийн олон нийтэд хандсан мэдэгдлүүдээс үзэхэд өнөөдрийн байдлаар Г.Батхүү агсан гаднын нөлөөгөөр өндрөөс унасан гэмтлүүдийн улмаас амь насаа алдсан нь улам бүр тодорхой болж байна.

Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Засгийн газрын ордонд амь насаа алдаад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад өнөөдөр Хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгээс өөр мэдээлэл албан ёсоор огт хийгдээгүй байна. Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд С.Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргааныг дагуулсан хэвээр байна. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх зүй ёсны шаардлага тулгарч байна.

Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай̆ олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна” гэлээ.

Түүнчлэн энэ долоо хоногт буюу Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган зохион байгуулагдаж байгаа тул дээрх асуудлыг Олон Улсын Парламентын холбоонд албан ёсоор тавих, нааштайгаар шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байна гэж үзэж байгаагаа тодотгосон юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-27 139.5.216.60

ШУУД ХЭЛЧИХЭЭЧ. НЭРИЙГ НЬ ТҮМЭНД ИЛ БОЛГООЧ. ҮГҮЙ БОЛ ЭЭРДЭГ НОХОЙ ШИГ ЭЛИЙРЭХЭЭ Л БОЛЬЧИХООЧ

Avatar

зочин 2019-05-27 49.0.212.145

Болж, гоё доо

Avatar

Иргэн 2019-05-27 202.126.88.147

Энэ хогийн шүгэл элий балай болчихсон байна хэн арваг сая доллар хэн 1,2 схя евро авлигад аьсаныг хэлж мэдэхгүй байгаа хүнийг дэмийлэрэл нь дээд цэгтэээ хүрч эмнэлгийг хэллэгээр маанаг тэнэг мангуж тэнэг хоер нийлсэн байндаа шүгэл ингэж үлээж байгаа хүниыг хогийн шүгэл буву мангуу тэнэг гэдэг юм

Avatar

ЭРДЭНЭБАТ МИНЬ ҮЗСИЙМ БОЛ ШУУД НЭРЛЭ. 2019-05-27 202.179.27.238

ЭНЭ ОДОО ОНЬСОГО ТААВАР УУ . ЮҮҮ ВЭЭ…. 10 САЯ ДОЛЛОР ХЭР ИХ МӨНГӨ ВЭ. АМЬДААР НЬ АВААД ЯВБАЛ ШУУДАЙ ДҮҮРЭН ЮМ БОЛНО ШД. ДАНСААР АВБАЛ БҮХ ДЭЛХИЙ ХАРЧИХНА. ЭЛИЙРЭЭД БАЙХЫН.

Avatar

Zochin 2019-05-27 109.7.225.56

Zaabal ter ted n tugrug tegej absan geed ner us barimttai yarij bai

Avatar

Хүнгү 2019-05-27 112.72.11.102

Хэн 10 саяыг авсан юм. Хэн 1,2 саяыг авсан юм. Нэрийг хэлж чадахгүй бол дуугай байх хэрэгтэй, баримт байна уу? Худлаа цаг нөхцөөх ямар хэрэгтэй юм.

Avatar

Халза 2019-05-27 202.179.26.17

Халзаан. Цагдаа чамаар ажлаа заалгадаг болоо юу.

Avatar

зочин 2019-05-27 103.229.120.199

Мах бэлтгэдэг арван долоон ААН-ийн эзэд хятад нөхөд болсон байна гэж их сайрхаж сонирхуулаж,энэ талаар ЗГ зохих арга хэмжээ авлаа гэж бичсэн байна,энэ жилийн хувьд мах бэлтгэл хужаагын гарт орж,ирэх жилээс бүх юм хужаагын гарт орвол яах вэ?хятадад сайн долигонож эрлийзүүдийг төрд сайн шургалуулсаны үр дүн,З.Доржын ХЭЛ,ХИЛ,МАЛ гураваасаа салвал хэн эмгэнэлтэй вэ?гэсэн алдарт ишлэлийг санацгаа,МҮРадио хүртэд дэлхийн мэдээ нэвтэрүүлгээ хятадтай хамтран бүтээв гэж зарлан тэнэгтэх болсон байна,энэ

Avatar

ЗОЧИН 2019-05-27 202.126.89.162

ЭРДЭНЭБАТ ЗҮҮДЭЭ ЯРИХ ГЭЭД ХУЛГАЙГАА ЯРЬЧИХЛАА ДА !!! ХА ХА ХА !!!

Avatar

С.Зоригийг алж АН нэр төрөө өргөж билээ 2019-05-27 103.14.38.137

С.Зоригийг алж АН нэр төрөө өргөж шоу хийж байсан. Одоо АН-н нэр хүнд шалдаа буутлаа унасан үед дахин нэг томоохон хүнээрээ туг тахиж нэрээ төрөө өргөх ээлжит шоу хийж байгааг харж байна. С.Зоригийг алсны дараа АН олон удаа сонгуульд олон суудал авсаар ирсэн. 20 оны сонгуульд яг энэ замаар нэр төрөө өргөхөөр шоу хийж байна.

Avatar

Baga basamjilarai ard tumnee 2019-05-27 64.119.19.203

Ene 1 maliig ymar maluud n songodog bnaa dr 14 biluu 15 onii sonin dr dollar 1000 bno gj avsan bdag daa odoo tgd uuriinhuu avsan hahuuliig busdad tohij uls turjuulj poporch bga ym bnalda ene uneheer ediin zasgiin oilgoltgui gardaa ard tumnee baga basamjilaaraida erhem erdenebat gishuunee

Avatar

иргэн 2019-05-27 192.82.65.163

1,Их хурлын 76 гишүүн төрийн ордонд хяналтын камер тавиулахын эсрэг байгаагүйсэн бол ……
2,Хяналтын камер тавиулснаар шаамий Эрдэнэчимэг шиг үг үйлдэл нь ил тод болно гэж айцгаагаад байгаа юм.
3.Камер нь ялангуяа номтойбаяр шиг танхай, балмад, тахианы тархитай, ухаан муутай хүний бүх булхайг илчилнэ гэж айж байгаа биз.

Avatar

Zochin 2019-05-27 139.5.216.212

Худлаа шоудахаа больчих доо.

Avatar

Зочин 2019-05-27 202.131.253.66

Ерөнхийлөгч нь архидалтаас болж хүн өнгөрсөн гэж хэлчихээд байхад эд нарын байж байгаа царайг хүний амиаар улс төр хийх гээд

Avatar

Цааш нь ярь 2019-05-27 202.131.228.20

Сайдын нэрийг хэлээч ээ.

Avatar

irgen 2019-05-27 202.21.117.178

Davaasuren

Avatar

Зочин 2019-05-27 202.131.245.210

Ene halzan nowshiin ugiig nohoich toohuu hurdan hugatsaa n bolod dald orwol taarna.

Avatar

Зочин 2019-05-27 43.228.131.206

Төрийн ордонд хүн амины хэрэг гарчихаад байхад нөгөө ШОДОРГОСын сайд НЯМДОРЖ хаана явнаа? амьд уу? ажлаа хийгээчээ НЯМКА СААДАА

Avatar

Зочин 2019-05-27 193.57.67.241

О заа. Гадныхнаас авч чадаж байвал болно ш дээ. Харин гаднаас зээлж авчраад өөрсдөө хуваагаад цохиж л болохгүй шдээ. Эрдэнэбат агаа өөрийнхөө үйлдлийг хаах юмаа эрж хайгаад сүйд.

Avatar

Зочин 2019-05-27 124.158.79.169

КЭРДЭНЭБАТ 461 РҮҮ МАРШ !!!

Avatar

зочин 2019-05-27 64.119.25.150

Бурхан болоочийг тайьан байлгахгүй улс төрийн шоу хийхээ боливол яөсан юм бэ. 49 хоног ч нь өнгөрөөгүй байна шүү дээ

Avatar

Зочин 2019-05-27 103.14.36.6

Өөрийнх нь авилга хээл хахуулийн хэрэг илэрээд ирэхээр сөрсөн базаа хийх гэж байгаан байна даа.

Avatar

Irgen 2019-05-27 202.21.96.212

Shal hudlaa…Songuuliin show time starting…

Avatar

Zochin 2019-05-27 64.119.21.79

Songuuliin soy ekhlelee khorkhii

Avatar

1,2 евроо гэннэээ 2019-05-27 103.26.195.15

Үнэн бол ОГЦОР

Avatar

Зочин 2019-05-27 59.153.112.50

Нямдорж ХЗДХ сайд байхад наад хэрэг үнэнээр шийдэгдэж эзэн нь ч олдохгүй

Avatar

Зочин 2019-05-27 202.131.245.243

Ардчиллын 461-р ордонд тавтай морилох цаг нь болсон х***а даа.

Avatar

Taij 2019-05-27 103.212.118.242

Нэрийг нь ил болгоочээ.Одоо арай л даварч байгаа юм бишуу.Шийдвэртэй алхам хийх цаг нь болчихоод бна.Олон хун олон жилийн туршид авилга авч баяжсан нь тэртэй тэргуй тодорхой шуу!Ард тумнийг басамжилж ханаагуй л бнуу?Их олон хун торд гараад огцом баяжсан.Бугдэд нь хариуцлага тооц!!!!!!

Avatar

Zochin 2019-05-27 37.165.151.222

Erdenebataa chi zailah heregtei ardchilsan namaas hytaduudad baganuuriig chi uguhduu heden say dolloriin avilga avsan be pyzdakaa

Avatar

Ард 2019-05-27 49.0.212.148

Монгол улсыг өрөнд оруулаагүй, Эрдэнэтийг авахад шууд оролцоогүй байсан бол үгийг чин сонсомоор л байна, та тахар ч улсыг л самрах нүгэл хийгэд л байна шүү …

Avatar

Зочин 2019-05-27 66.181.160.52

1,2 сая евро гэдэг чинь 3 тэрбум 554 сая 400 мянган төгрөг байна шүү дээ!!!!

Avatar

Зочин 2019-05-27 202.9.44.32

Тэр авилга авсан хүний нэр усыг нь тодорхой бичээч. Тэгвэл ард түмэн үнэмшинэ шүү. Тэрнээс эрдэнэтийн хуйвалдаанд оролцсон чиний хуурамч царай үгэнд хууртахаа байсан. Бушуухан 20 оны согуулийн дараа та нарыг ард түмэн хатуу шүүх цаг ирнээ.

Avatar

ХҮҮ 2019-05-27 112.72.12.6

АРГАА БАРСАН ХҮҮХЭД ААВЫНХАА ТОЛГОЙГ МААЖИВ

Avatar

mgl 2019-05-27 207.189.31.195

энэ их сандрана гэдэг азаартаз байгаагийн шинж дэ

Avatar

зочин 2019-05-27 122.201.23.226

Энэ өөрөө хулгай нь илрэх гээд дотор нь бачуурч цамнаад орох байх, зугатах газаргүй болоод УИХ гишүүн нь сүүлчийн хорогдох нуувч болсон уу. Элбэгээ Бадамжунай нар нь хил даван зугатаасан гэл үү.

Avatar

Дорж 2019-05-27 103.57.94.74

Юуны өмнө авлига ЖЮҮ д аалны шүлс мэт орооцолдсон Засгийн газрыг огцруулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-05-27 202.21.117.178

unen uu yu l bolood bna daa

Avatar

зочин 2019-05-27 202.126.89.149

худлаа бас ард түмэн гээд нэр бариад улс төр үймүүлээд байгаач манаи намын долдойнууд гэхэд болно 20 оны сонгуульд 10 суудал авья гэвэл Эрдэнээс хурдан сал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж