Жүжигчин бүсгүй таксины жолооч зодсон шийтгэлээ хүлээв

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Жүжигчин бүсгүй таксины жолооч зодсон шийтгэлээ хүлээв

Жүжигчин бүсгүй таксины жолооч зодсон шийтгэлээ хүлээв

БНСУ-ын жүжигчин, 26 настай Хан Жи Сонд шүүхээс таван сая вон буюу 4200 ам.долларын торгууль, нэг жил тэнсэн харгалзах ял оноосон байна.

"Channel A"-д мэдээлснээр, энэ хэрэг өнгөрсөн 2018 оны есдүгээр сард гарчээ. Жүжигчин бүсгүй Кангнам дүүргийн нэгэн кинотеатрын өмнөөс таксинд сууж, 61 настай жолоочийг маш бүдүүлгээр доромжилж, зодож танхайрчээ. Тэрбээр согтуу байсан бөгөөд таксины жолоочийн хацар луу алгадаж, усны саваараа толгой руу нь олон удаа цохисон байна.

Жүжигчин Хан Жи Сон цагдаагийн газарт очсоныхоо дараа цагдаагийн ажилтны хацрыг алгадаж, түүнийг зогсоох гэсэн цагдаагийн өөр нэг ажилтныг цохиж, бас нэг хүний хөл рүү өшиглөж танхайрчээ.

Таксины жолооч "Channel A"-д "Жүжигчин Хан Жи Сон болсон явдлаас хойш уучлалт гуйгаагүй" хэмээн ярьсан байна. Энэ тухай мэдээлэл “Channel A” телевизээр цацагдсаны дараа жүжигчин бүсгүйн харъяалагддаг "J.Wide" компаниас түүний танхайрсан үйлдэлд уучлалт хүсээд, цаашид үйл хөдлөлд нь илүү анхаарал хандуулахаа амласан байна.

Энэ хэрэг явдал болсноос хойш жүжигчин Хан Жи Сон “SBS” телевизийн "The secret life of my Secretary" кинонд тоглож байжээ. Хан "Sweet Stranger and Me" (2016), "Man to Man" (2017), "Black Knight" (2017) зэрэг олон шоуд оролцсон байна.

Эх сурвалж: Jazmine media, Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж