"Д.Сарангэрэл сайд бодит байдлыг нуун дарагдуулж байна" | News.MN

"Д.Сарангэрэл сайд бодит байдлыг нуун дарагдуулж байна"

"Д.Сарангэрэл сайд бодит байдлыг нуун дарагдуулж байна"

Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвчилсөн талаар  талаар тус сумын иргэд  Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ гадна мэдээлэл хийлээ.


300 ХҮҮХДЭЭС 200 ХҮҮХЭД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ

Тус сургуулийн бага ангийн багш Б.Болорцэцэг “2016 онд сүрьеэгийн халдвар их байна гэсэн судалгааг холбогдох газруудаас хийсэн байхад ЭМЯ арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар ганц манай сум гэлтгүй  аль ч суманд үзлэг шинжилгээ хийхэд халдвар айдас дагуулахаар хэмжээнд хүрчхээд байна. Манай сургууль 300 гаруй хүүхэдтэй. Үүнээс сүрьеэ өвчний халдвар авсан 200-аад хүүхэд, халдвартай гэдэг нь тогтоогдсон зургаан хүүхэд байна. Халдвартай гэдэг нь тогтоогдсон зургаан хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би сүрьеэ өвчин туссан гэдгээ эрт мэдээд ажлаа хүлээлгэж өгсөн. Гэхдээ нийгмийн хандлага яагаад заавал багшийг буруутгаад байгааг ойлгохгүй байна. Багш хүүхдээс аль эсхүл хүүхдүүдийн эцэг эхээс авсан байхыг үгүйсгэхгүй. Би эмчлүүлээд, эмнэлгээс хоёр долоо хоногийн өмнө гарсан. Зургаан сар эм уухаас гурав дахь сар дээрээ явж байна. Одоо би халдваргүй. Халдвартай байсан бол эмнэлгээс гаргахгүй байсан. Бүрэн эдгэрч дууссаныхаа дараа ажилдаа эргээд орно. Өвчнөө эрт үед нь илрүүлээд эмчлүүлж байгаа хүнийг нийгмээрээ гадуурхах хандлага их ажиглагдаж байна" гэв.

ЭМЯ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ БОДИТ БАЙДЛЫГ НУУН ДАРАГДУУЛСАН

Жагсаалыг зохион байгуулж байгаа “Хөгжлийн түлхүүр” эмэгтэйчүүд ТББ-ын  төлөөлөл хэлэхдээ “ ЭМ-ийн сайд нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай хамт гадагшаа явчихдаг нь одоогийн нөхцөл байдалд хэр зөв шийдвэр юм бэ?  Салбарын сайд нь өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгдэж байна” гэсэн. Гэтэл бодит байдал дээр өвчилсөн  хүмүүс бодит байдал дээр үүнээс ч их байна. Бодит  байдлыг нуун дарагдуулсан үндэслэлээр  ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг хуулийн байгууллагад шалгуулна.  Өвчилсөн иргэд бидэнд их хандаж байна. ЭМЯ сэхээнд орчихсон гэхэд хилсдэхгүй. Салбарын сайд Д.Сарангэрэл мэргэжлийн хүн биш учраас тус яамыг удирдан авч явж чадахгүй байна. Тиймээс яаралтай огцорч, мэргэжлийн хүнд нь хүлээлгэн өгөхийг шаардаж байна”гэв.

СҮРЬЕЭ ЯМАР АЮУЛТАЙ ӨВЧИН БОЛОХЫГ НИЙГЭМД ЯМАР Ч ОЙЛГОЛТ АЛГА

Иргэн Д.Мэндбаяр “Ардчилсан намын эрүүл мэндийн бодлогын зөвлөлөөс энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Хамгийн ноцтой асуудал нь бид нийгмийн халдварт сүрьеэ өвчний хяналтаа алдчихлаа. Сүрьеэ ямар аюултай өвчин болохыг нийгэмд ямар ч ойлголт алга. Үүнээс гадна тус яаманд удаа дараа авлигын хэрэг гарлаа. Д.Сарангэрэл сайдын туслах байсан хүн авлигын хэрэгт холбогдсон гэж сонссон. ЭМЯ-ныхан ажлаа хийхгүй, авлигад идэгдчихсэн байна. Сүрьеэ бол маш аюултай өвчин. Хэдийгээр сүрьеэ  эдгэрдэг боловч тухайн хүндээ хор уршигтай, ул мөр үлдээдэг. Мөн эдийн засгийн хор хохиролтойгоос гадна тухайн хүнийг заавал тусгаарлан эмчлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр тусгаарлагдсан хүн сэтгэл санааны хямралд орж гутарч эхэлдэг. Сүрьеэ агаар дуслын замаар халдварладаг учир өвчилсөн нэг хүний цаана 10-15 хүн өвчлөх эрсдэлтэй юм” гэлээ.

Жагсаалд оролцож байгаа хүмүүсийн зүгээс мэргэжлийн бус сайд эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаад эгдүүцэж байгаа аж.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-27 202.179.25.234

Сүрьеэгийн асуудал доголдож буй нь сайдтай бус ХӨСҮТ -ийн үйл ажиллагаатай холбоотой.

Avatar

зочин 2019-05-27 202.179.25.234

ХӨСҮТ-ийн сүрьеэ тандалт мэрэгжлийн бус эмч,ажилтанаар дүүрч, эмнэлгийн тусламж захирал нь мэрэгжлийн бус зөвөлгөө өгөх чадваргүйг байгаа нь сүрьеэ гийн тусламж унахад хүргэж байгааг анхаарах хэрэгтэй

Avatar

зочин 2019-05-27 103.9.90.98

иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч урьдчидан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй шүү дээ. Шүдний хувийн эмнэлгүүдэд баахан санхүүжилт хийж, тэр эмнэлгүүд нь үнэгүй үзэхгүй очер дугаар байхгүй төлбөртэй бол дугаар байна гэх юм. Жич Ароно эмнэлэг

Avatar

Dorz 2019-05-27 83.23.240.89

Fotozuragchin mongold said boldog ķkkkkkkkkkk

Avatar

Зочин 2019-05-27 139.5.216.60

ЭНЭ НЭГ ТВ-ЭЭР ГАРАХ ДУРТАЙ ШОУЧИН АВГАЙГ ОРЛОГЧ САЙД БАЛАЙ АВГАЙТАЙ НЬ ЗАЙЛУУЛЧИХААСАЙ. ГЭХДЭЭ ТЭР УЛСТӨРЖӨӨД БАЙГАА АМАРСАЙХАН БИЛҮҮ ЛУЙВАРЧИНГ ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШОО

Avatar

зочин 2019-05-27 49.0.212.145

хөө хөө хөө хөө, уушиг хөшчлөө

Avatar

Зочин 2019-05-27 202.131.245.243

Яам болгоны үүдэнд хэдхэн нөхөд л жагсах юм аа? Мөнгийг ч цөм хийж байгаа юм байна даа.

Avatar

Зочин 2019-05-27 182.160.2.4

энэ эмнэлгүүдийн хүнд суртал үйлчилгээ хэрээс хэтэрсэн ш дээ зайлаад өг

Avatar

Иргэн 2019-05-27 202.126.89.158

Сарангэрэлээ чи мэргэжлийн бус хүн одоо наад ажлаа өг чиний хариуцсан салбар дампуурлаа иргэд эрүүл мэндээрээ хохирч бна энэ хэдэн эмнэлэг чинь үнээ өсгөөд өвчин эмгэгийг оношилж чадахаа байлаа аптeт 1000 төгрөгөөр зардаг эмийг хэвтэж эмчилэгдэж бгаа өвчтөнд 5000 төгрөгөөр өсгөж өгч бна үүнд өгөх тайлбар чамд бгүй

Avatar

zochin 2019-05-27 59.153.114.228

mongolchuud gadaada xulgaichaaraa aldartai bolson ene luivarchin xulgai ch xudlaa xeldeg said darga nariin ugend itgex yum uu tu tu tu.

Avatar

ИРГЭН 2019-05-27 203.91.118.180

Монголын эмч нарын чадвар үнэхээр муу байнаа тэр тусмаа ИНТЕР МЕД" гээд өндөр үнэтэй эмнэлэгийн эмч нарын мэдлэг ур чадвар үнэндээ л хэрэг алга энэ эмнэлэг дээр тавих хяналт Эрүүл мэндийн яаманд байна уу хүний өвчин дээр суурилсан бизнес хийдэг өндөр үнэ ханштай тэр хэмжээндээ тохирсон хариуцлага мөн үр дүн гардаг баймаар юм гэтэл тийм биш тэнд эмчлэгдсэн өвчтөн асар өндөр төлбөр төлөөд ямарч үр дүнг үзэлгүй гарч байна салбарын сайд нь мэргэжлийн биш болохоор энэ салбарт гамшиг нүүрлээд бнаа

Avatar

zochin 2019-05-27 202.179.26.37

ooroo sain duraaraa ogchor Sarangerel ee???

Avatar

Иргэн 2019-05-27 180.149.98.82

хүний өчнөөн олон хүүхдүүд сүрьеэгээр өвдөөд, халдвар авчихсан байхад салбарын яам нь арга хэмжээ авсангүй вэ. Одоо энэ хүүхдүүдийн цаана хичнээн хүүхэд далд хэлбэрээр халдвар аваад явж байгааг мэдэхгүй. Эрүүл байгаа хүүхдүүдээ өвчлүүлэх гэж байгаам шиг сургуулиа карантилахгүй, хичээллүүлээд хэвийн юи шиг явуулаад байх юмаа. Салбараараа энэ өвчин тархсанд буруутай, хэн нэгэн хариуцлага хүлээх хэрэгтэй.
Сургуулиа карантилаачээ!!!

Avatar

cochin 2019-05-27 73.109.58.249

sarangerel tv5iin zahiral uu?

Avatar

зочин 2019-05-27 203.91.118.247

2012-оос 2016 онуудад Улс орноор, эдийн засгаар тоглож сүйтгэсэн АН одоо хүүхдийн өвчнөөр улс төр хийж ард иргэдийн Сэтгэл санаагаар тоглож иргэдийн эрүүл мэндийг сүйтгэж байна.
АН-ын бохир улс төрд бүү авт,,, Иргэд үнэн бодит байдлыг сонс, унш,,,

Avatar

Зочин 2019-05-27 178.196.87.18

Bitgii h*** Hoshnogo Hurelsuh g****

Avatar

Irgen 2019-05-27 202.131.225.150

ERUUL MENDIIN SALBAR IIN UDIRDLAGIIG MUULJ UZEEGUI BSAN. ARAI HETERLEE SHUUU. ENE SALBAR ARAI CH DEE

Avatar

иргэн 2019-05-27 192.82.65.141

50-60 оны эмч нараас асуу яаж зохион байгуулж халдварт өвчнөөс сэргийлэхийг. Нэг сургууль ийм олон халдварлагчтай байна гэдэг үнэхээр харамсалтай аймаар юм. Хөөрхий тэр олон хүүхдүүд яана аа. Ийм байхад эрүүлийг хамгаалах яам өөр юмны тухай бодож ердөө ч хэрэггүй. Нэг сарын дотор амжуулж хүмүүсээ үзэж илрүүлэх хэрэгтэй. Залуучууд чинь насаараа хүнд өвчтэй болж байна шүүдээ.

Avatar

ogtsor 2019-05-27 202.131.253.66

ene said buur tsaisan nuhur bnaaa, iim yavdald MAN ni hurtel shaardlagaa tavih yostoi bizdee?, uls oron ard tumen chuhal bus uu? nam said yum uu, buh yum hudlaa boljee

Avatar

Зочин 2019-05-27 182.160.2.7

mongoloo gej yduural uwchlul gemt hereg geed muu zuileeree noyn orgild ywah ymdaa ajilaa hiij chadahgui turiin deedchuud yu boddog ym boldoo huwia bodoj dowoo sharluulj l ywaadag

Avatar

САРАНГЭРЭЛ ОГЦОР 2019-05-27 103.26.195.15

Огцор Эцэг эхчүүдийн тэмцэл зөв

Avatar

Зочин 2019-05-27 59.153.112.50

Албан тушаалын дон туссан авгай мэргэжлийн чадах хүнд ажилыг нь өгөөч ээ!

Avatar

Зочин 2019-05-27 202.131.242.154

Бүх нийтийн шинжилгээ хийх хэрэгтэй байх

Avatar

НЭР 2019-05-27 112.72.12.6

НААДАХ ЧИНЬ АЛЬ НЬ БОДИТ БАЙДАЛ АЛЬ НЬ БОДИТ БИШ ВЭ ГЭДГЭЭ Ч ЯЛГАХГҮЙ МЭРГЭЖЛИЙН БУС ХҮН ШҮҮ ДЭЭ

Avatar

Батаа 2019-05-27 202.9.45.235

Аль дээр үеийн мэдээлэл дээр одоо гэнэт сэвж гарч ирээд Манан сандраад Эрдэнэ вангийн явуулга болж таарлаа даа. Энэ засаг огцрохгүй харин тэмцэж залруулах хэрэгтэй гэж бодож байна!

Avatar

Зочин 2019-05-27 103.57.94.74

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОР ОГЦОР ОГЦОР

Avatar

зочин 2019-05-27 202.126.88.33

Эрүүл мэндийн сайдын анхааралд "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" нэртэй Чинбүрэн гэдэг аүн багаараа баахан тоглолт хийж баахан нойр булчирхайн болон элэгний хүнд өвчтэй хүмүүсээр тоглоод байгааг ер нь мэддэг юм боловуу хавдрын эхний шатанд байна гээд л хагалгаанд оруулаад авч чадсангүй гээд л буцаадаг,элэг шилжүүлэх 11 дэх хагалгаанд ээж хүү 2 донор болсон хүнтэйгээ 2уулаа өнгөрч байх шижээтэй.Маш олон тэрбумыг улсын төсвөөс авдаг мөртлөө өвчтэй хүмүүсээр бүх материал,тариа эмийг гаргуулдаг .Гэтэл хавдартай

Avatar

Зочин 2019-05-27 172.58.184.153

Хохь чинь хүрэлсүх оюунэрдэнийг их дэмжиж байсаны чинь гор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж