"Д.Сарангэрэл сайд бодит байдлыг нуун дарагдуулж байна"

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

"Д.Сарангэрэл сайд бодит байдлыг нуун дарагдуулж байна"

Төв аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвчилсөн талаар  талаар тус сумын иргэд  Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ гадна мэдээлэл хийлээ.


300 ХҮҮХДЭЭС 200 ХҮҮХЭД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАРТАЙ

Тус сургуулийн бага ангийн багш Б.Болорцэцэг “2016 онд сүрьеэгийн халдвар их байна гэсэн судалгааг холбогдох газруудаас хийсэн байхад ЭМЯ арга хэмжээ аваагүйд гомдолтой байна. Өнөөдрийн байдлаар ганц манай сум гэлтгүй  аль ч суманд үзлэг шинжилгээ хийхэд халдвар айдас дагуулахаар хэмжээнд хүрчхээд байна. Манай сургууль 300 гаруй хүүхэдтэй. Үүнээс сүрьеэ өвчний халдвар авсан 200-аад хүүхэд, халдвартай гэдэг нь тогтоогдсон зургаан хүүхэд байна. Халдвартай гэдэг нь тогтоогдсон зургаан хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би сүрьеэ өвчин туссан гэдгээ эрт мэдээд ажлаа хүлээлгэж өгсөн. Гэхдээ нийгмийн хандлага яагаад заавал багшийг буруутгаад байгааг ойлгохгүй байна. Багш хүүхдээс аль эсхүл хүүхдүүдийн эцэг эхээс авсан байхыг үгүйсгэхгүй. Би эмчлүүлээд, эмнэлгээс хоёр долоо хоногийн өмнө гарсан. Зургаан сар эм уухаас гурав дахь сар дээрээ явж байна. Одоо би халдваргүй. Халдвартай байсан бол эмнэлгээс гаргахгүй байсан. Бүрэн эдгэрч дууссаныхаа дараа ажилдаа эргээд орно. Өвчнөө эрт үед нь илрүүлээд эмчлүүлж байгаа хүнийг нийгмээрээ гадуурхах хандлага их ажиглагдаж байна" гэв.

ЭМЯ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ БОДИТ БАЙДЛЫГ НУУН ДАРАГДУУЛСАН

Жагсаалыг зохион байгуулж байгаа “Хөгжлийн түлхүүр” эмэгтэйчүүд ТББ-ын  төлөөлөл хэлэхдээ “ ЭМ-ийн сайд нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргатай хамт гадагшаа явчихдаг нь одоогийн нөхцөл байдалд хэр зөв шийдвэр юм бэ?  Салбарын сайд нь өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 гаруй хүн дахиад бүртгэгдэж байна” гэсэн. Гэтэл бодит байдал дээр өвчилсөн  хүмүүс бодит байдал дээр үүнээс ч их байна. Бодит  байдлыг нуун дарагдуулсан үндэслэлээр  ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлийг хуулийн байгууллагад шалгуулна.  Өвчилсөн иргэд бидэнд их хандаж байна. ЭМЯ сэхээнд орчихсон гэхэд хилсдэхгүй. Салбарын сайд Д.Сарангэрэл мэргэжлийн хүн биш учраас тус яамыг удирдан авч явж чадахгүй байна. Тиймээс яаралтай огцорч, мэргэжлийн хүнд нь хүлээлгэн өгөхийг шаардаж байна”гэв.

СҮРЬЕЭ ЯМАР АЮУЛТАЙ ӨВЧИН БОЛОХЫГ НИЙГЭМД ЯМАР Ч ОЙЛГОЛТ АЛГА

Иргэн Д.Мэндбаяр “Ардчилсан намын эрүүл мэндийн бодлогын зөвлөлөөс энэхүү жагсаалыг зохион байгуулж байна. Хамгийн ноцтой асуудал нь бид нийгмийн халдварт сүрьеэ өвчний хяналтаа алдчихлаа. Сүрьеэ ямар аюултай өвчин болохыг нийгэмд ямар ч ойлголт алга. Үүнээс гадна тус яаманд удаа дараа авлигын хэрэг гарлаа. Д.Сарангэрэл сайдын туслах байсан хүн авлигын хэрэгт холбогдсон гэж сонссон. ЭМЯ-ныхан ажлаа хийхгүй, авлигад идэгдчихсэн байна. Сүрьеэ бол маш аюултай өвчин. Хэдийгээр сүрьеэ  эдгэрдэг боловч тухайн хүндээ хор уршигтай, ул мөр үлдээдэг. Мөн эдийн засгийн хор хохиролтойгоос гадна тухайн хүнийг заавал тусгаарлан эмчлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр тусгаарлагдсан хүн сэтгэл санааны хямралд орж гутарч эхэлдэг. Сүрьеэ агаар дуслын замаар халдварладаг учир өвчилсөн нэг хүний цаана 10-15 хүн өвчлөх эрсдэлтэй юм” гэлээ.

Жагсаалд оролцож байгаа хүмүүсийн зүгээс мэргэжлийн бус сайд эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаад эгдүүцэж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж