Хятад улс Түвдийн шашны дотоод асуудалд оролцож байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Хятад улс Түвдийн шашны дотоод асуудалд оролцож байна гэв

Хятад улс Түвдийн шашны дотоод асуудалд оролцож байна гэв

АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Терри Брэнстад саяхан Түвдэд айлчилсан билээ. Энэхүү айлчлалынхаа үеэр тэрбээр Хятадын эрх баригчдыг Далай ламтай яриа хэлэлцээ хийж эхлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Терри Брэнстад Хятад улсыг Түвдийн шашны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож буйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

“Ямар нэг урьдчилсан болзолгүйгээр Далай ламтай эсвэл түүний төлөөлөгчидтэй үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, талуудын хооронд болж буй зөрчлийг арилгах шийдлийг олохыг Элчин сайд Терри Брэнстад БНХАУ-ын Засгийн газарт уриалж байна” хэмээн АНУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.

Саяхан Далай лам Ройтерс агентлагт өгсөн нэгэн ярилцлагадаа өөрийнхөө хойд дүрийг Энэтхэгээс тодрох тухай ярьсан бөгөөд түүний ярилцлагын дараа Далай ламын хойд дүрийг торуулах үйл явц Хятадын хууль дүрмийн дагуу явагдах ёстой хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдсэн.

Буддын шашны тэргүүн 14-р Далай лам нь 1959 оны Түвдийн бослогын дараагаар Энэтхэг рүү дүрвэн одоог болтол тэндээ амьдарч байгаа. Түүний араас олон мянган Түвдүүд Энэтхэгт суурьшин тэрбээр хилийн чанад дахь Түвдийн Засгийн газрыг байгуулж байсан юм. Далай ламыг Хятадын эрх баригчид “үндэстний эв нэгдэлд аюул учруулагч салан тусгаарлах үзэлтэн” гэж үздэг билээ.

Эх сурвалж:REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж