"Богд хааны ордон музейн тусгай хамгаалалттай газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлэв"

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

"Богд хааны ордон музейн тусгай хамгаалалттай газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлэв"

"Богд хааны ордон музейн тусгай хамгаалалттай газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал хүргүүлэв"

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа өөрийн сонгогдсон тойрог Хан-Уул дүүргийн I, XV хорооны иргэдтэй бямба гарагт уулзаж, өнгөрсөн онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа. Мөн өмнөх уулзалтуудын үеэр иргэдээс гарсан санал, хүсэлтийн мөрөөр хийсэн ажлаа тайлагнасан.

50 мянга гаруй иргэн, оршин суугчидтай тус хороодын хувьд ихэвчлэн хорооллын дундах авто зам, дээвэр, пасадны засвар, автобусны буудал барих зэрэг асуудал хөнддөг байна. Өмнөх онд хийсэн уулзалтаас гарсан хүсэлтийн дагуу “UB TOWN” хотхоныг төвийн шугамд холбох ажлыг нийслэлийн төсвийн 460 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Мөн 52 дугаар сургуулийн өргөтгөл 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай барилгын ажил эхлээд байгаа бол I хороонд байрлах хоёр цэцэрлэгийн гадна тохижилтыг дан модон тоглоом байршуулан эко байдлаар тохижуулсан нь жишиг болохуйц ажил болсныг тэрбээр тайлангийн үеэр онцолж байлаа. Түүнчлэн 15 дугаар хорооны иргэдээс автобусны буудал барих хүсэлт гаргасны дагуу өнгөрсөн онд Замын цагдаагийн газар болон Нийтийн тээврийн газарт хандаж, гурван автобусны буудал барих асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд одоо “Цэлмэг” хотхоны орчим нэг автобусны буудал барихаар хөөцөлдөж байгаа гэсэн юм.

Өрхийн эрүүл мэндийн төвийн байрлаж буй байр нь талбай жижиг, ажлын ачаалал их байдаг бөгөөд өнгөрсөн жил хоёр хорооны өрхийн эрүүл мэндийн төвд засвар хийсэн байна. Тэгвэл энэ онд салбар өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил эхлүүлэх гэж байгааг тэрбээр хэлсэн. Түүнчлэн 130 дугаар сургуулийн хажууд 960 хүүхэд хүлээн авах боломжтой сургууль барих ажил эхлүүлсэн бөгөөд эл сургууль ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж. Ажилчдын соёлын ордон барьж, дэргэд нь уншлагын танхим, хүүхэд тоглох бэсрэг өрөөг тохижуулсан байна. Харин 120 мянгатын автобусны буудлын гүүрэн гарцыг засварлах тухай иргэдээс гарсан хүсэлтийн мөрөөр нэлээдгүй ажиллаж байгаа ч зайлшгүй шалтгааны улмаас уг ажил удааширч байгааг учирласан.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа цөөнгүй санаачилга гарган, нийслэлийн хэмжээний ажил болгосны нэг нь нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбай байгуулах ажил гэдгийг тэрбээр онцолсон. Хөл бөмбөгийн талбай байгуулах нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн хүмүүжил төлөвшилд эерэг нөлөөтэй төдийгүй тухайн насны хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж гэмт хэрэг, бусад буруу зүйлд өртөх эрсдэлийг бууруулдаг хэмээн тэрбээр ач холбогдлыг нь тодорхойлсон. Уг ажлыг тэрбээр санаачилга болгон тууштай хөөцөлдсөний дүнд ийнхүү ажил болж буйг хэлсэн.

Мөн Богд хааны ордон музейн тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар зөвшөөрөл өгснийг цуцлуулсан гэнэ. Уг асуудал нь анхнаасаа хууль бус, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас ийнхүү тусгай зөвшөөрлийг нь цуцалж, оронд нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал гаргаад байгаа гэсэн юм.

Ийнхүү ажлаа тайлагнасны дараа иргэд сонгогдсон төлөөлөгчдөө санал, хүсэлтээ уламжилсан. “Туулын хөвөө” хотхон 2005 онд ашиглалтад орсон бөгөөд одоо дээвэр, пасадны засварын ажил хийх зайлшгүй шаардлага гарсныг хэлж, иргэд оршин суугчдын гарын үсэг бүхий албан хүсэлтийг төлөөлөгчдөө уламжилсан. Тэгвэл иргэд Энх-Амгалан Зайсангийн аманд байгаа олон гэрүүдийг буулгах хэрэгтэй байна гэлээ. Эл гэрүүд нь хотын өнгө үзэмжид муугаас гадна гэмт хэрэг гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас буулгаж, оронд нь тус газрыг цэцэрлэгжүүлэх хэрэгтэй гэсэн юм. Мөн цэнгэлдэх хүрээлэн тойроод ганц ч сандал байхгүй байгааг анхаарч ажиллах хэрэгтэй гэлээ.

Тэгвэл иргэн Дулмаагийн зүгээс сүрьеэ өвчин их байгааг хөндөөд иргэн бүр халаасандаа шүлс, цэрээ хийх зориулалт бүхий ууттай явах уриалга гаргасан. Уг уутандаа шүлс, цэрээ хийж зориулалтын хогийн саванд хийж байх санаачилгыг дэвшүүлж, нийслэл хотын иргэн бүрт уг уриалгыг хүргэж өгөхийг хүссэн юм. Тэгвэл ахмадуудын зүгээс амралт сувиллын эрхийн бичиг хүрэлцээгүй байгаа учраас цаашид нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаарай гэлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж