Монголын охидын хамтлаг, дуучдын нэгээхэн төлөөлөл болох “Honey moon” хамтлаг таван жилийн ойн босгон дээрээ "Honey moon” анхны бие даасан цомгоо гаргасан байна.
Тэд цомгийнхоо бүтээлийг хэвлэлийн хурал хийж танилцуулах гэж байгаа аж. Хэвлэлийн хурал маргааш 13:00 цагт “Tedy” төв, хуучнаар “Be” төвийн байр одоогийн “Анкор” хурал, зөвлөгөөний танхимд зохион байгуулагдах юм байна.
Хэвлэлийн хуралд, цомогт ажилласан уран бүтээлчид хийгээд “Honey moon” хамтлагийн гишүүд оролцож, хэвлэл мэдээллийнхэнтэй дотно уулзалт зохион байгуулах юм байна.
Т.АНУ