Тайваний зүгээс Монгол улстай эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна | News.MN

Тайваний зүгээс Монгол улстай эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна

Тайваний зүгээс Монгол улстай эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна

Тайваний зүгээс Монгол улстай эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байна

Тайваниас Монголд суугаа төлөөлөгчийн газрын зүгээс эрүүл мэндийн аялал жуулчлалыг Монголчуудад таниулахын тулд Тайваний Цэргийн нэгдсэн III эмнэлэг, Юань Рун эмнэлэг, Luxury Wellness олон улсын эрүүл мэндийн платформ зэрэг байгууллагыг “Улаанбаатар травел экспо-2019”-д урьж оролцуулж, Тайваньд очиж аялангаа чанартай эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх боломжийн талаар сурталчлан таниуллаа. 3 хоног үргэлжилсэн экспо 26-ны өдөр өндөрлөж, олон Монголчууд тус платформ болон Тайваний Юань Рун эмнэлэгтэй хамтран танилцуулж буй эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сонирхож байв. Нэг талаар Тайваний жилийн турш ая таатай байдаг далайн эргийн уур амьсгалыг мэдэрч нөгөө талаар эрүүл мэндийн чанартай үйлчилгээг хүртэх боломжтой юм.

Цэргийн нэгдсэн III эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн дарга Фанг Вэнь Хуй хэлсэн үгэндээ энэ удаа олон Монголчуудад эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөхийн сацуу Монгол улсын эмчилгээний хэрэгцээ шаардлагын талаар тодорхой ойлголттой боллоо, тухайлбал Монголд бага насны хүүхдийн зүрхний болон сэтгэцийн өвчин олонтаа тохиолддог нь ажиглагдсан бөгөөд энэ нь төрөхийн өмнө илрүүлэх боломжтой асуудал юм гэв.

Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлэхдээ, Монгол улсын аялал жуулчлалын статистикаас харахад жилд давхардсан тоогоор 1,6 сая хүн гадаадад жуулчилсан ба үүнээс 200 мянган иргэн буюу 12% нь эмчлүүлэх зорилгоор явсан байна. Төлөөлөгчийн газрын зүгээс 2018 онд анх удаа эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчилсан ч Тайваньд эмчлүүлэгсдийн тоо огцом нэмэгдсэн тул энэ жил мэргэжлийн байгууллагыг урьж авчирч оролцуулж байна гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-27 66.181.161.115

Манжуур луу булган шуб авах аялал, буриад руу Итгэлт хамбад мөргөх аялал, Утай Гүмбүм рүү шашин сүсэг бишрэлийн аялал гэхчлэнгээр янз бүрийн зорилготой аялал байна. Үүн дээр нэмээд япон руу хуучин автомашин авах аялал, Дубай руу жип авах аяллын бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Автомашины ченжүүд жижиг тэрэг бол 2-5 сая төгрөг, жип бол 8-10 сая төгрөгийн нэмэгдэлтэй үнээр зардаг. Тэгвэл тэр үнээр нь аялж, юм үзэж нүд тайлаад, давхар ажлаа бүтээгээд ирнэ гэвэл манайхан их явна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж