Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас “Сонгодог Пүрэв гараг” хөтөлбөрийг зарлаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн эхний тоглолт маргааш(VI.07) “Австрийн хөгжмийн үдэш” концертоор эхлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагааг Бээжин дэх Австрийн ЭСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар дэмжин ажиллаж байна.
Театрын уран бүтээлчид “Австрийн хөгжмийн үдэш” тоглолтыг Австрийн хөгжимчид, удирдаачидтай хамтран зохион байгуулах юм. Австриас удирдаач Маттиас Флецбергер, Русанда Панфили(хийл), Борис Липов(лимбэ), хөгжимчин Рита Куда, Тина Хьюмессер (виоленчель), Ласло Магияр(контрбасс), Светослав Димитров (цохиур) нарын хөгжимчид болон бүжгийн багш Хайнц болон Габриель Хейденрейх нарын уран бүтээлчид оролцох аж.
Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.
Ч.БОЛ