Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо | News.MN

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо

2019.05.23-ны өдрийн Голомт Банкны ТУЗ-ийн гишүүдийн шийдвэрээр ноён Норихико Като нь Ө.Ганзоригийн халааг аван ажиллах Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

Ноён Норихико Като нь банкны салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр ажлын гараагаа Bank of Tokyo (одоогийн MUFG)-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд байгууллагын банк, хүний нөөц, байгууллагын төлөвлөлт зэрэг удирдлагын бүх шатанд ажиллаж байсан. Үүнээс гадна 2009-2016 онд Монголын банкны салбарт, тухайлбал Хаан Банканд Гүйцэтгэх захирлын орлогч болон Гүйцэтгэх захирлаар, Монголын Банкны холбоонд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдохын өмнө ноён Като нь Камбожийн Сатапана банкны Гүйцэтгэх захирлаар ажиллан тус банкийг дижитал үйлчилгээгээр улсдаа тэргүүлэгч банк болгож чадсан байна.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй банкир ноён Катогийн ажлын туршлага, шинэлэг арга барил, удирдлага дор Голомт Банк ирээдүйд их амжилт руу хөтлөгдөнө гэдэгт итгэл төгс байна.

Голомт банкны нийт харилцагчид, хамт олны нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал Норихико Катод ажлын өндөр амжилт хүсье!

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-27 103.229.123.101

Ганзориг гэж бөөн поп. Банкир гэдэг чинь мэргэжил, мэдлэг, алаан байхгүй юу. Попоор хир тэсэхийг Ганзориг гэж памперстай эдийн засагч харууллаа. Хаан банк ямар ухаалаг болоод байгааг хар. Зарим үйлчилгээг гэрээр, хаягаар амжуулж байна цаана чинь. Ганц нэг гарын үсэг, хүнд суртлыг шуудангаар хийлгэж байна. Зардлыг нам хэмнэж байна. Зоосыг цент, центээр нь зулгааж байна. Ганзориг мэтэд нь чалчих ам заяасан боловч мэдээллийн технологи IT, мөнчгөр дутаж байна. Голомтын цахим банк хөлдүү, хөлдүү.

Avatar

Зочин 2019-05-27 202.21.109.71

Банк гэж хэлэхэд хэцүү 3.5 хүүтэй хоршоо байхоо

Avatar

Иргэн 2019-05-27 202.126.89.244

Хадгаламжийн жилийн хүүг 1%, бизнес зээлийн хүүг жилийн 4% болгоно гээд зоригтой алхам хийж чадахгүй юу?

Avatar

zzzzzochin 2019-05-27 202.55.191.130

ineedtei um mnaiklhan hedii boltol gadaahniig shutej amdrah um ve , mongol nutagtaa mongold bankind ingej gaadiikhniig zahirlaar tavidag mun dampuuralaa , meregjiltengeer tavij bno zahiraal shuu uursduu zarz ni bno tiimuu, ene ni baahan yaponuud iig avchirch mongol huuuhnuudtei yavulduulnaa

Avatar

Зочин 2019-05-27 119.40.100.170

bank banzaluu ene chin harin

Avatar

Зочин 2019-05-27 203.169.49.126

Комбож, Уганда, Зимбабо зэрэг улсын хѳгжлийн түвшинд гадны банкируудын тусламжаар ажиллаж байна уу?

Avatar

Зочин 2019-05-27 103.57.93.47

Яг зөв. Одоо Путин,Меркель хоёрыг уриад ганцхан сар ажлуулахад Монгол сэргээд явчихна.Үмбүү монголчууд сэхээнд орсноо ойлгохгүй бгаа юм байх даа

Avatar

ЧД иргэн 2019-05-27 202.179.24.109

Монгол хүн захирал болоход ухаан дутаад байн аа уу эсвэл өөр шалтаг байна уу…Хэдий болтол гадны элдэв хөсрийн юмнуудаар юу яахаа залгах ёстой юм бэ..Бидэнд чинь өөрийн гэсэн ухаан бодол байна уу Монголчууд 70 жил хойд хөршөөс будаа идсэн, одоо гадны элдэв нөхдийн будаа идэж байна. Зарчмын өөрчлөлт бараг алга…

Avatar

ss 2019-05-27 202.21.112.37

Монгол хүн захирал болохоор өөр шалтаг байна гэж бодож байна. Улс төрчдийн нөлөө, дарамт шахалт орчих гээд байдаг гэж бодож байна.

Avatar

Зочин 2019-05-27 202.9.45.76

Энэ самурай л дутаж гэнэ ! Баясгалан, Зоригт 2 Лу Болдоос луйвардаж авсан банкаа ажлуулж чадахгүй байгаан байхдаа ! Ингэж алиа алдаж байхаар Лу Болдод эргүүлээд хэдэн төгрөгөөр зарчихаач 2 гуйлгачингуудаа !!!

Avatar

Ганамхай 2019-05-27 24.8.194.87

Ганзориг үнэхээр зоригтой байж чадаагүй ганамхай байсан. Хий том том бүлтрэгч ухаантай царайлагч байсан өөр юм байхгүй. Газориг зүрхгүй амхай Баясгалангийн бөгсийн долоож байгаад сүүлд өөрийн б**с үүгээрээ өшиглүүлжээ. Баясгалангийн балай Ганзоригтой ярих хэрэгтэй тэгээд засагт зүтгэ.

Avatar

монгол иргэн 2019-05-27 202.131.236.170

Монгол банкир олдохгүй байна уу? Дэлхийгээр нэг санхүүч чадвартай МОНГОЛ залуучууд байж л байна даа.

Avatar

Unshigch 2019-05-27 165.100.135.49

Delhiigeer neg sanhyych nertei Mongolchuud baigaa baihoo. Chadvar ni harin dutmag bolhoor Mongoliin bank dampuuraad baigaa yum bishyy. Oilgohod hyalbar yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж