Трамп Японы Эзэн хаантай уулзсан гадаадын анхны Төрийн тэргүүн болов | News.MN

Трамп Японы Эзэн хаантай уулзсан гадаадын анхны Төрийн тэргүүн болов

Трамп Японы Эзэн хаантай уулзсан гадаадын анхны Төрийн тэргүүн болов

Трамп Японы Эзэн хаантай уулзсан гадаадын анхны Төрийн тэргүүн болов

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригт Японы шинэ Эзэн хаан Нарухито, Харвард төгссөн хатан Масако нартай уулзав. Тэрбээр Рэйвагийн эрин буюу шинэ тооллын эхэнд Японы Эзэн хаантай уулзсан гадаадын анхны удирдагч болж, түүхэнд бичигдлээ. Трамп, Нарухито нарын уулзалтыг Японы үндэсний телевизээр шууд дамжуулан үзүүлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, тэргүүн хатагтай Меланья нар Японы Эзэн хааны ордонд зочлохын өмнө тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, гэргий Аки болон бусад хүмүүстэй уулзжээ.

Трамп, Нарухито нар гэргий нарын хамт улаан хивсэн дээр алхаж, хоёр улсын төрийн дуулал эгшиглэсэн байна. Трамп япон сурагчидтай гараа даллан мэндчилжээ. Уулзалтын дараа Японы Эзэн хаан хүндэт зочдоо хүндэтгэлийн зоогт урьсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч тун таатай буйгаа илэрхийлсэн байна.

Трамп, Нарухито нар юуны талаар ярилцсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Трампын дараагийн уулзалт Японы Акасака ордны Төрийн зочны өргөөнд болох бөгөөд Японы Улсын Ерөнхий сайд Абэ Шинзотой ордны ёслолд оролцон, зоог барьж, улмаар хамтарсан хэвлэлийн бага хурал хийх юм байна. Мөн Трамп Японы эзэн хааны хүндэтгэлийн арга хэмжээний хүндэт зочин байх ажээ.

Трамп, Абэ нар ням гаригт гэргий нарын хамт оройн зоог барих үеэр АНУ-ын Ерөнхийлөгч “АНУ-аа төлөөлөн Японд айлчилж буй нь миний хувьд нэр төрийн хэрэг юм” хэмээн хэлжээ.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар өнгөрсөн ням гаригт Токио хотоос зүүн зүгт орших Чиба мужийн “Mobara Country Club”-ын талбайд хамтдаа гольф тоглосон байна. Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, тэд Японы гольфчин, өдгөө 76 настай Аоки Ишаог хүндэт зочны хувиар урьжээ.

Абэ Шинзо “Өнөөдөр маш сайхан өдөр байна. Би Рэйвагийн эринд Япон, АНУ-ын холбоотны харилцааг улам бат бөх болгохыг хүсэж байна” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Гольф тоглохынхоо өмнө Абэ, Трамп нар хамтдаа өглөөний цай уужээ.

Тэд гольфын хорхойтнууд бөгөөд тав дахь удаагаа хамт тоглосон нь энэ аж. Японы Ерөнхий сайд 2016 оны арваннэгдүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод Трамптай уулзах үеэрээ түүнд гольфын цохиур бэлэглэж, хариуд нь поло болон гольфын бусад хэрэгслүүд бэлгэнд авчээ.

Эх сурвалж: Reuters, Japan Today

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-27 202.179.24.109

Эзэн хаан гэсэн чинь жижигхэн амьтан байна.

Avatar

Зочин 2019-05-27 58.230.1.36

Трамп гэдэг нөхөр чинь өөрөө өндөр байхгүй юу. Өндөртөө таарсан масстай болохоороо л арай ч дэмий гонзгой шиг харагдахгүй байгаа юм хаха. Тэгээд бас өндөр эхнэртэй болсон ш дээ загвар өмсөгч АНУ-ын тэргүүн хатагтай.

Avatar

Зочин 2019-05-27 165.241.31.254

Чиба муж. Гольфчин Аоки Исао.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж