НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс "Ажил хэрэгч нэг өдөр" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангид Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн ээлжийн алба хаагчидтай хамтран 24 цаг үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Үүрэг гүйцэтгэх хугацаандаа ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, бие бүрэлдэхүүний гал унтраах ур чадвар, сургалт, дотоод ажил, сахилга хариуцлага, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар зөвлөн тусалж, туршлагаасаа хуваалцаж байна.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан ахуйн гал түймрийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэхэд хамтран оролцож байгаа юм.
Энэхүү арга хэмжээ энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэн явагдана гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.