Ховдын спорт наадамд 1500 гаруй тамирчин оролцлоо | News.MN

Ховдын спорт наадамд 1500 гаруй тамирчин оролцлоо

Ховдын спорт наадамд 1500 гаруй тамирчин оролцлоо

Ховдын спорт наадамд 1500 гаруй тамирчин оролцлоо

Буянт-Ухаа спорт цогцолборт Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс байгуулсан 10 дахь удаагийн спорт наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн, тус аймгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт үг хэлж наадмын үйл ажиллагааг нээсэн юм. Тэрээр “Энэ наадмыг Улаанбаатар хотод болон Ховд аймагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг нэгтгэх, уулзуулах,спортоор хичээллүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах зорилгоор зохион байгуулдаг. Энэ удаагийн наадамд Ховд аймгийн 15 сумын 1500 гаруй тамирчин 47 баг болж оролцож байна” гэсэн юм. Өмнөх наадамд тамирчид оролцох спортын төрөлдөө баг бүрдүүлдэг байсан. Харин энэ наадамд гурван насны ангилалд сагс, волейбол, ширээний теннис, шатрын спортод сум, сумынхаа багт нэгдэж тоглож байгаа нь энэ жилийн наадмын онцлог гэж зохион байгуулагчид нь ярьж байлаа. Наадамд Монгол Улсын тугийг спорт зааланд залж авчирсан нутгийн спортын алдартнуудыг ахалж оролцсон Зууны шилдэг шүүгч А.Басхүү “Энэ нь манай нутгийн зөвлөлөөс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж байгаа сайхан үйлс. Тиймээс энэ арга хэмжээг ахмад хүний хувьд дэмжиж байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Ийнхүү гурав хоног үргэлжилсэн Ховд аймгийн спорт наадмын хоёр насны ангилалд болсон шатрын тэмцээн амжилттай явагдаж дууслаа.Тодруулбал,29 нас хүртэлх эмэгтэй ангилалд ОУХМ Б. Баярмаа, н Мандухай,н.Сарантуяа, эрэгтэй ангилалд С. Билгүүн, Х. Баярхүү, Х.Тэмүүжин нар тэргүүн байрыг эзэллээ.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

гай 2019-05-27 202.9.42.73

одоо бямбацогт гэж бас нэг лалартай боллоо доо баярцогт гэж нэг гай алга болоод с.баяр гэж дүүрцэн архичин зайлаад ми нь суудлаасаа буутал энэ бямба цогт гараад ирвэээ

Avatar

М.Энхболдын хууль зүйн сайд асан С.Бямбацогт 2019-05-27 202.21.124.133

Ховдын ард түмэн Бямбацогтыг шүүмжилдэг юм байна лэ : Ирэхээрээ спортын ордонд волойболын тэмцээн зохиогоод тайлбарлаад суучдаг . Өөр чадах сэтгэх юм байдаггүй гээд . Алиа салбадай минь наад арга хэмжээ чинь явахаа байсан байна лээ дээ . Одоо талийгаач асан Батхүүгийн хэрэгт бас орооцолдоод авлаа , /энэний өрөөнд архидалт явагдсан байна лэ шдээ/ . Чамайг угаасаа бүтэхгүй боловсрол мэдлэг дутмаг шунал нь буцалсан амьтан гэдгийг нутгийнхан чинь хэлээд л байгаа шүү .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж