Муудсан мах бэлтгэж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг 461 дүгээр ангид саатуулжээ | News.MN

Муудсан мах бэлтгэж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг 461 дүгээр ангид саатуулжээ

Муудсан мах бэлтгэж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг 461 дүгээр ангид саатуулжээ

Муудсан мах бэлтгэж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг 461 дүгээр ангид саатуулжээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байрладаг "ТМ Эко хүнс" ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд тавдугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан. Шалгалтын үеэр гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлсэн ажээ.

Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд хариу эцэслэн гараагүй, шалгалт үргэлжилж  байгаа талаар НМХГ-аас мэдээллээ. Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр татан 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ф 2019-05-27 27.99.71.228

Хятад хоолны газар орохгүй бай л даа. Өөрсдөө тэр махаа идээд үхвэл үхнэ биз. Эрээнээс банш бууз яахаараа оруулж ирдэг юм бэ. Өөрсдөө хийгээд идэж чаддаггүй үнэн залхуу новшнууд шүү

Avatar

Н 2019-05-27 27.99.71.228

Зуданд үхсэн малыг малчдаас ч юмуу өөрсдөө очиж түүгээд ч юмуу бэлтгэж байсан биз

Avatar

Зочин 2019-05-27 66.181.170.162

2 ХОН х***а ИЙМ ЮМ ХИЙХ ҮҮ???

Avatar

Зочин 2019-05-27 139.5.216.60

ГЭХДЭЭ ХЭЗЭЭ ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГУУЛАХГҮЙ Л ДЭЭ ЦААД ХЯТАДУУД ЧИНЬ

Avatar

Зочин 2019-05-27 139.5.216.60

ХЯТАДАД МОНГОЛ ХҮН ИНГЭСЭН БОЛ ДУНДАД ИРГЭН ХҮНИЙГ САНААТАЙГААР ХОРДУУЛАХ ГЭСЭН ҮЙЛДЭЛ ТУЛ ШУУД ЦААЗ

Avatar

ЗОЧИН 2019-05-27 202.72.244.219

Махаа Хятадад нийлүүлэх нь зөв. Зөвхөн иргэдийнхээ хүнсний хэрэгцээний махыг бууруулахгүйгээр хангах зохицуулалтыг хийх нь төр засгийн үүрэг. 60 саяаас илүү толгой малтай улс мал махаа экспортолж байх нь зүйтэй.

Avatar

zochin 2019-05-27 43.228.129.119

Эрээнээс орж ирж байгаа банш буузыг шалгаачээ нөгөө муудсан мах чинь бидэнд эргэж ирээд л гуанз ,ресторан хоол хийж байгаа бусуу. хаяг тавийд л монгол банш гэдэг тохиолдол их байгаа гэсэн үү.Хяналтынхан анхаараач.

Avatar

Зочин 2019-05-27 202.9.43.83

Хууль зөрчсөн, визний хугацаа хэтрүүлсэн хятад иргэдийн хурууны хээг аваад хөөж гаргах, дахиад оруулахгүй байх хэрэгтэй.

Avatar

Иргэд 2019-05-27 103.9.89.18

Мах шулж Хятадруу зөөдөг газар энд тэндгүй маш олноор байгуулагдаж махны хомдол бий болгоод байна.. Тиймээс зөвшөөрөлгүй газруудыг шхлгхж цэнцлэхгүй бол малгүй болж Махаа гадаадаас авдаг болох цаг ойрхон болжээ. Эмээлт , налайхд мах бэлдээд зогсохгүй Төв аймгийн Эрдэнэ сум, Алтанбулаг зэрэг хотын ойролцоох газарт Хятадууд иах шулж гадагшаа зөөж цөлмөж байгааг анхаарах цаг болжээ,.

Avatar

demii dee 2019-05-27 202.131.251.130

ene mah hyatad hoolnii gazart ochih baisan n ergelzeegui. hyatad hoolnii gazar b** ortsgoo.

Avatar

зочин 2019-05-27 64.119.25.150

Санаатайгаар хүний эрүүл мэндийг муутгаж а**х гэж байна шүү дээ. Ийм хүмүүстэй хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох хэргэтэй. Хэрэв хятадад монгол хүн ийм үйлдэл хийсэн бол шууд бүх насаараа шоронд хоригдоно ш дээ

Avatar

Зочин 2019-05-27 139.5.216.60

ДУНДАД ИРГЭН ХҮНИЙГ САНААТАЙГААР ХОРДУУЛАХ ГЭСЭН ҮЙЛДЭЛ ТУЛ ШУУД ЦААЗ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж