Хуучирсан мэдээ: 2015.06.03-нд нийтлэгдсэн

Голдэн Стэйт Уорриорс (67-15)

Эхний шатанд Пеликансыг 4-н тоглолтонд
Хоёр дугаар шатанд Гриззлисыг 6-н тоглолтонд
Бүсийн финалд Рокэтсыг 5-н тоглолтонд

Уорриоз плэй-оффд:
1.Плэйоффд хамгийн сайн шидэлттэй баг 52.8% мөн будагтай талбайгаас гаднах довтолгоо 50% бүх багийг тэргүүлсэн.

2.Холын шидэлт 35.8% плэйоффд №1 үзүүлэлт (улиралд 31.1%),

3. 100 довтолгоонд дунджаар 15.7 бөмбөг алдалт плэйоффд бүх багийг тэргүүлсэн.(муу үзүүлэлт)

4. Дундаж хоёрдох оновчтой дамжуулалт багаараа (8.1) хийж плэйоффд бүх багийг тэргүүлсэн.

5.Хурдан довтолгоогоор 21.6 оноо,плэй-оффд №1 үзүүлэлт.

6.56-0 улиралд 9-0 плэйоффд 15+ оноогоор тэргүүлсэн тоглолтуудын амжилт.

7.Нэг тоглолтонд 42.1 заслон дунджаар,плэйоффд хамгийн бага үзүүлэлт.

Дрэймонд Грийн,Стефен Куррид нийт 228 заслон тавьж өгсөн нь нийт Уорриозын заслоны 36%.

8.Курри бусад бүх тоглогчдоос 28 холын шидэлт илүү амжилттай болгосон.Плэйоффд бүх тоглогчдыг нийт хийсэн хийсэн холын шидэлтын оролдогоороо тэргүүлсэн (79 pull up),( 86 catch and shoot)

9.Грийн талбайд байгаа үед эсрэг багаасаа 13.0 оноо илүү авсан (хамгийн багадаа 100 довтолгоонд) Харин сэлгээнд сууж байгаа үед нь 8.5 оноо дутуу авсан.

10.Андре Игудола дамжуулалт/бөмбөг алдалтын харьцаа (51/8) 6.38% (хамгийн багадаа 8 плэйоффын тоглолт) тоглосон тоглогчдын дунд хамгийн сайн үзүүлэлт.
 

Клевленд Кавалерс (53-29)

Эхний шатанд Селтиксыг 4-н тоглолтод
Хоёр дугаар шатанд Буллсыг 6-н тоглолтод
Бүсийн финалд Хоуксыг 4-н тоглолтод

Кавалиерс плэй-оффд:

1.Кавс плэйоффд өрсөлдөгч багуудаа 45.1% довтолгоо хийлгэж,холын шидэлтыг нь 30%-аас доош барьсан цорын ганц баг.

2.Эсрэг багийн самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр плэйоффд бүх багийг тэргүүлсэн.Нийт боломжит бөмбөгийн 28.5%-ыг эсрэг багийн самбараас авсан нь №1-т орох үзүүлэлт.

3.Плэйоффд эхний хагаст хамгийн сайн тоглодог баг,дундажаар 15.2 оноог эсрэг багаасаа эхний хагаст илүү авсан.(Хамгийн багадаа 100 довтолгоо)

4.Тристан Томпсон плэйоффд нийт боломжит бөмбөгийн 13.4% ыг эсрэг багийн самбараас авсан үзүүлэлтээр №1-т бичигдсэн бол Тимофэй Мозгов №3-т 12.1%

5.ЛэБрон Жэймс 1-1 тоглолт 140 довтолгоонд хийснээрээ плэйоффд бүх тоглогчдыг тэргүүлсэн.Тэр энэ довтолгоонууддаа 32.5% гүйцэтгэсэн бол бусад довтолгоо 48.1%.

6.ЛэБрон Жэймс дунджаар нэг тоглолтонд 14.7 оролт хийснээрээ плэйоффд бүх тоглогчдыг тэргүүлсэн.

7.Кайри Ирвинг сул шидсэн шидэлтүүд 80.2%-иар плэйоффд бүх тоглогчдыг тэргүүлсэн.(хамгийн багадаа 25 шидэлт хийсэн тохиолдолд)
Сул шидсэн дундын шидэлт 6-12,сул шидсэн холын шидэлт 19-31

8.Жэй Ар Смит талбайд байгаа үед Кавс 111.5 оноо авсан дундаж үзүүлэлт (100 довтолгоонд) бол Тимофэй Мозгов талбайд байгаа үед 92.9 оноог алдсан дундаж үзүүлэлт (100 хамгаалалтанд) Иман Шумпертыг талбайд байгаа үед эсрэг багаасаа 13.8 оноог илүү авсан. дундаж үзүүлэлт (100 довтолгоонд)

9.ЛэБрон Жэймс өөрт нь нийт боломжтой байсан самбараас авалтын 78.9%-ыг авсан.

10.Багаараа холын шидэлт 35.6% амжилттай болгож байгаа нь плэйоффд №2-т орох үзүүлэлт.

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж