Фото: Romeo Ranoco / Reuters
Сүүлийн таван жилийн дотор Европын гэрийн ноход, муурнууд 1,5 тэрбум фунт буюу 2,1 тэрбум еврогийн ахуйн хэрэглээний цахим төхөөрөмжийг (гажет) эвдлэн сүйтгэсэн байна. Энэ тухай техникийн эвдрэлийн асуудал хариуцсан SquareTrade компанийн мэдээллийг Британийн Mirror сонин бичжээ.
Гэрийн тэжээвэр амьтадын дундаас Британийн гэр бүлийн дөрвөн хөлтнүүд “хамгийн их сүйрлийн амьтад” гэсэн тодотголыг авчээ. Тэд эзэддээ 358 фунтын хохирол учруулсан байна. Гар утас, таблет, нөүтбүүк зэрэг техникийг тэд британи айлын 14 хувьд эвдлэн сүйтгэжээ. Тэжээмэл амьтад эдгээр хэрэгслийг өөрсдийн тоглоом гэж үзэн гишиглэж, хэмлэхээс гадна унагаж гэмтээдэг гэнэ.
SquareTrade компанийн Европын салбарын тэргүүн Кевин Гиллан (Kevin Gillan) “Иргэд тэжээмэл амьтадынхаа эвдэлсэн эд зүйлийг засварлуулах, солиулахад их мөнгө гаргадаг” гэж хэлсэн байна.
Уг судалгааг гаргахын тулд тус компани гэрийн тэжээмэл амьтадын 16 мянган эзнээс асуулга авчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР