Гал түймрийн аюулаас 534 хүний амь насыг авран хамгааллаа | News.MN

Гал түймрийн аюулаас 534 хүний амь насыг авран хамгааллаа

Гал түймрийн аюулаас 534 хүний амь насыг авран хамгааллаа

Гал түймрийн аюулаас 534 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний 5 сарын байдлаар нийт 2275 удаагийн гал түймэр  гарч, 5.0 тэрбум төгрөгийн хохирол учирч, 27 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн 577 толгой мал хорогдож, 871 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 534 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 30.6 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 57.8 хувиар буурсан байна.

Нийслэл хотод нийт 1579 удаагийн гал түймэр гарч, 2.4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 696 удаагийн гал түймэр гарч, 2.6 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Энэ хугацаанд 7682 байгууллага, аж ахуйн нэгж, 58961 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 36288 зөрчил дутагдал илрүүлэн, 17583 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2301 заавал биелүүлэх албан шаардлага, 1711 мэдэгдэл, 144 танилцуулга, 253 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 18 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 102.5 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 1016 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 572 удаа явуулсан байна.

Ахуйн түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:

Ил гал – 1233 54.2%

Цахилгаан ашиглалт – 358 15.7%

Яндангийн цонолт – 410 18%

Технологийн горим зөрчигдсөн – 122 5.4%

Байгалийн нөлөө – 1 0%

Санаатай үйлдэл – 6 0.3%

Шалтгаан тогтоогдоогүй – 107 4.7%

Бусад – 38 1.7%

Эх сурвалж: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж