Ачааны машин гэр мөргөсний улмаас 11 настай хүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.05.27-нд нийтлэгдсэн

Ачааны машин гэр мөргөсний улмаас 11 настай хүү нас баржээ

Ачааны машин гэр мөргөсний улмаас 11 настай хүү нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ачааны автомашин гэр мөргөсний улмаас 11 настай хүүхэд нас барсан хэрэг өчигдөр /2019.05.26/ гарчээ. Тодруулбал,  дээрх хэрэг өчигдөр 20.33 цагт гарсан бөгөөд Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20.48 цагт ослын газарт очсон байна.

Улмаар 41 настай Б-гийн жолоодож явсан “Маяти” загварын ачааны автомашин иргэн Б-гийн  таван  ханатай гэрийг мөргөж,  гэрт байсан 11 настай хүү гэмтлээ даалгүй нас баржээ. Алба хаагчид тухайн автомашины жолооч Б нь машины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад, 11 настай хүүгийн цогцсыг гаргаж эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж